sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байсан хугацааг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар ирэх 3 дугаар сарын 2-н хүртэл хойшлууллаа.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, ирэх нэгдүгээр сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүний импортод 10-25 хүртэлх хувийн нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөг 3 дугаар сарын 2-н хүртэл хойшлуулсан байна.
Энэхүү арга хэмжээ нь 25 хувийн татвар үйлчилж буй технологийн төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамрахгүй аж. Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг АНУ-ын засаг захиргаа ирэх оны 3 дугаар сарын 1-н хүртэл хойшлуулж байгаа тухай “Bloomberg” агентлаг энэ сарын 14-нд мэдээлсэн юм. "Худалдаа, эдийн засгийн сөргөлдөөнийг арилгах тухай АНУ-тай хийж буй яриа хэлэлцээ амжилттай явагдаж байна. Хятад улс энэ хэлэлцээнээс эерэг үр дүн гарна" гэж найдаж байна хэмээн Хятадын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг