sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Тодруулбал, 09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналын дагуу Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулах асуудлыг хэлэлцэх юм.
Харин 10.00 цагт Ёс зүйн дэд хорооны хуралдаж, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудал болон “60 тэрбум”-ын хэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Харин 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг