Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал,11.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, зургаан асуудал хэлэлцэх юм. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль болон БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Ерөнхий боловсролын сургуулийн хоолүйлдвэрлэл, үйлчилгээний тухай болон Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Ч.Ариунболд
Эхм сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
60 тэрбумынхны шахсан шахаасуудыг хэзээ зайлуулж халагдсан 24 мянган хүнийг буцааж ажилд нь тавих вэ? Хүрэлсүхээ чи юу хийгээд ухнатаад байна вэ? Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гээч болоод байна шүү..Ингэж цаг хожсоор байгаад 20 он хүргэх гэж байна уу? Чадахгүй бол ард түмэн Намбарыг сонгох болно шүү..
Шанхайд ямар ч ашиггүй ш дээ баттулга ерөнхийлөгч болсноос хойш энэ хэнд ч хэрэггүй консулын газар тоогоо алдаа зүгээр өөртөө зүтгэсэн хэн нэгийг улсын мөнгөөр гадаад сайхан амраах гэсэн өөдгүй санаа өөр юу ч биш Энхболд Энхболд гэж олны санааг өөр тийшээ хандуулж байгаад жинхэнэ хулгайгаа хийж байна