ТОКИО. /ТАСС/. Манай улсын Засгийн газар Курилын арлуудын өмнөд хэсгүүдийн харьяалалын талаархи асуудал хийгээд хоёр улсын хооронд хилийн шугам татах асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Оростой энхийн гэрээ байгуулах бодолтой байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна.
“Курилын дөрвөн арал бүгд яриа хэлэлцээний гол сэдэв юм. Энэ байр сууриа өөрчлөхгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.
Эрх баригчид яриа хэлэлцээ хийх үеэрээ зөвхөн Шикотан арал хийгээд тус арлын зэргэлдээх нуруудыг шилжүүлэн өгөх тухай хэлэлцэж байна хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлсэн сөрөг хүчний Үндсэн хуулийн ардчилсан намын төлөөлөгч Кацуя Окадагийг мэдэгдэлд тэбрээр ийнхүү хариулсан байна. Сөрөг хүчний депутатын дурдсанаар, тус нутаг дэвсгэр нь Кунашир болон Итуруп арлуудыг багтаасан бүх газар нутгийн 7 хувийг л эзэлдэг аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Shaana biz muusain samuurainuud
Delhiin 2 -r gain Oros Japanii hoorond duusaagui enhiin heleltseer baiguulaagui yum chini Orosuud baildaad Japaniig ezelehed bolohgui yum yu ch alga.Baildaad marsh Orosuud aa.