МОСКВА. /ТАСС/. Европын “Airbus” компани дэлхийн хамгийн том зорчигч тээврийн “Airbus A380” нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийг зогсоож, 2021 он гэхэд нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргажээ. Арабын Нэгдсэн Эмират улсын “Emirates” компани нисэх онгоцны захиалгынхаа жагсаалтыг 162-123 болгож бууруулсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.
“Энэ шийдвэрийн үр дүнд “А380”-н ихээхэн тооны гүйцэтгээгүй захиалга байхгүй учир үйлдвэрлэлийг дэмжих үндэслэл бидэнд алга. Энэ нь 2021 он гэхэд нийлүүлэлтээ зогсооход хүргэнэ” гэж Airbus компанийн Ерөнхий захирал Томас Эндерс хэлсэн байна.
“А380” нь олон жил нислэгээ үйлдсээр байхыг мартах учиргүй бөгөөд компани “A380”-н операторуудад бүрэн дэмжлэг үзүүлнэ” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
“Airbus A380” нь дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг юм. Уг хөлгийн хамгийн дээд багтаамж 853 хүн, хөөрөлтийн хамгийн дээд жин 575 тонн, далавчны далайцын хэмжээ 79,7 м ба буухгүйгээр 15 200 км хол зайг туулах чадвартай. Нислэгийн үеийн дээд хурд нь 945 км/цаг юм. “Airbus A380”-ын анхны нислэг 2005 оны 4 дүгээр сарын 27-нд болж байжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ээ мөн нүсэр амьтан шүү. Нисдэг хотхон л гэсэн үг. Хөлийн зай сайтай, тохилог эд байгаа юм.
Тиймуу?Оороо хийдэг юм шиг мэдэмхийрч байх шив!
АЙРБУСААР НЭГ УДАА НИСЧ ҮЗСЭН, ЖОРЛОН ОРООД БУЦААД СУУДЛАА ОЛОХГҮЙ ТӨӨРЧИХДӨГ НОВШ БАЙНА Ш ДЭЭ.
АЙРБУСААР НЭГ УДАА НИСЧ ҮЗСЭН, ЖОРЛОН ОРООД БУЦААД СУУДЛАА ОЛОХГҮЙ ТӨӨРЧИХДӨГ НОВШ БАЙНА Ш ДЭЭ.
shatar daaluu mushig togloh uruutei bas sumo barildah talbaitai mundag ongoc baisan shuu.