Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.
Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Энэ үүднээс үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэж хэллээ.
Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ.
“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Амжилт ...
Ene Hurelsuh jinhene reklamnii pauz yum aa..ooroo hiisen yum shig haragduulah geed bn uudaa..
Za yah ve yahav bugd l tegdeg sh de ATG darga enhjargal hurtel
Юм хийсэн хүмүүсийг дэмжээд байгаан бишүү.чи өөрөө харах бодох өнцөгөө өөрчил.
Энэ мэтчилэн чихэнд чимэгтэй, улс орны хөгжин дэвшихэд ашигтай зүйл хийгээд байвал хүмүүсийн дотор ч тэнэгэр сайхан байна. Харин төр, засгийн хүнд сурталтангууд үйл ажиллагааг нь саатуулаад, элдэв санхүүгийн дарамт шахалт үзүүлж, рекэт хийгээд байхгүй байх хэрэгтэй.

Малын буянаа гүйцэд хэрэглэх сайхан санаа байна. Амжилт. Цаана чинь хэдэн хужаа нар өмдөндөө шээж байна шүү. Монголын үйлдвэр болгоныг доош нь хийж эдийн засагыг нь хөгжүүлэхгүй байх гээд өөрийн гар хөл бологсодоо турхираад эхэллээ. Монголыг Монголоор нь дардаг санаагаа гаргаад эхэлсэн. Ард түмээн анхаарагтун!