sonin.mn
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурал өнөөдөр болж зарим асуудлыг хэлэлцжээ.
Хяналтын ерөнхий хорооны уг хуралдаанаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон С.Мөнхчулуун нарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Тус намын дүрэмд зааснаар “Намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээстодорхой хугацаагаар татгалзана хэмээн заасан байдаг аж.
Нийслэлийн ИТХ-ын санал хураалтаар олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх томилохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол тэрээр дахин нэр дэвшихээ мэдэгдсэн билээ