Цаг үе бүхэн өөрийн нүдтэй. Юуг яаж ч харж магадгүй. Гэхдээ уламжлал руугаа эргэж харахгүй бол урагшилдаггүй. Бас гажуудлыг арилгахгүй бол түүх биш болно. Он цаг хийгээд түүхийн энэ хэлхээнд хамгийн их хэлмэгдсэн хүн бол Монгол Улсын хаан, шашин төрийг хослуулан баригч VIII Богд Жавзандамба хутагт хэмээн судлаачид үздэг. Тэгвэл энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ, Засгийн газраас VIII Богдын мэндэлсний 150 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Ойд зориулж “VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослуулан баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний төв номын сангаас санаачлан өчигдөр зохион байгуулсан юм. МУИС-ийн Түүхийн тэнхимийн доктор З.Лонжид “Богд хааны зарлигаар шинээр бүтээсэн бурхан шүтээн”, ШУА-ийн ОУХХ-ийн эрдэмтэн, доктор О.Батсайхан “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв. Шашин, төрийн үйл ажиллагаа, дэг жаяг, зохион байгуулалтын талаар Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмар “Хос ёст төрийн уламжлал”, МУИС-ийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг “Монголын бурханы шашин, Түвдийн бурхан шашны Жонан урсгалын тэргүүн IX Богд Жавзандамба хутагт”, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан “Богдын ордон дахь алба тушаал” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Тэгвэл Үндэсний төв номын сангийнхан Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулсан аливаа ажилд өөрсдийн зүгээс боломжтой бүхий л хувь нэмрийг оруулахын төлөө цаашид ч зүтгэнэ гэдгийг тус номын сангийн захирал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч С.Ичинхорлоо эрдэм шинжилгээний хурлын үеэр мэдэгдсэн. Тус номын санд Монголын бүх Богдтой холбоотой түүхэн баримтууд хадгалагддаг. Энэ нь эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажилд дөхөм болж байдаг нь эрдэмтдийн хэлэлцүүлсэн илтгэл, ашигласан ном зүй болон Үндэсний төв номын санд гаргасан үзэсгэлэнгээс харагдаж байсан юм.
Жавзандамба Агваанлувсанчой- жинямданзанванчүгбалсамбууг таван настайд нь VIII Богдын хойд дүрээр тодруулан Монголд залж авчирсан түүхтэй. Энэ цагаас эхлэн тэрээр өөрийн амьдрал, үйл хэргийг Монголын төлөө зориулсан. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс Манжаас салж тусгаар тогтнолоо зарласны дараа түүнийг Монголын шашин, төрийг хослуулан баригч эзэн хаанаар өргөмжилжээ.
Тэрээр монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэргийг оройлон удирдсан гавьяатай. Харамсалтай нь түүх бичлэгт Богд хааны талаар буруу ташаа мэдээллүүд байдаг нь түүнийг түүхээр хэлмэгдүүлсэн явдал гэдгийг түүхч, доктор О.Батсайхан онцолж байна.
Тухайн үед нэг намын түүхийг бичиж байж, түүнд тааруулж эсвэл тохируулан улс орны түүхийг бичсэн. Энэ алдаа өнөөдрийг хүртэл явж ирсэн. VIII Богд Жавзандамбын талаарх буруу ташаа үзэл ойлголт нэг мөр болж чадаагүй. Уран зохиол, уран сайхны кинонд сөргөөр дүрсэлсэн нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хадагдаж үлдсэн. Ойлгох нэгэн байхад эргэлзэх хүн ч өчнөөн. Түүнчлэн англи хэлээр орчуулагдсан ном бүтээлд гэхэд бурхан шашны тэргүүн гэж оруулсан байдгаас биш шашин, төрийг хослуулан баригч Монголын эзэн хаан байсан талаар дурдагдаагүй. Ардын хувьсгалд оруулсан хувь нэмэр, их үйл хэрэгт оройлон оролцсон гавьяаг нь огт оруулаагүй. Иймд тэр алдааг засах, Богд хааныг түүхээр хэлмэгдүүлснээ цагаатгах хэрэгтэй. Тиймээс Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь XX зууны түүхийн балархай хэсгийг илүү тодруулж, үндэсний эх оронч үзэл, ухамсрыг сэргээн мандуулахад чухал ач холбогдолтой гэж судлаач, түүхчид ярьж байна.
Тухайлбал, Богд хааны зарлигаар бүтээлгэж байсан бурхан шүтээн одоо хаана хэрхэн хадгалагдаж байгааг тодруулах нь нэн чухал. Орос руу авч гарсан, өнөөг хүртэл устаж үгүй бололгүй аль нэг хийдэд нь залагдаж байж мэдэх бурхан шүтээний сураг сонсогддог ч судлагдаагүй байна. Мөн Богд хааны ордонд алба тушаал хашиж байсан хүмүүсийн ажил үүргийн хуваариас эхлээд хэн ямар ажил гүйцэтгэж байсан нь сонирхолтой түүх юм. Гандантэгчэнлин хийдээс энэ хүмүүсийн талаар тодруулж өдгөө заримынх нь үр хүүхэдтэй холбогдсон байна. Богд хааны зүгээс анхаарал тавьж заавал гүйцэтгүүлж байсан ус гол, уул овооны тахилга гэж бий. Тэр бүхэн нь тус тусдаа учиртай, тухайн нутгийн ард түмний зан заншилтай холбоотой, ус нутаг, байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Иймээс цаашид VIII Богд Жавзандамбын талаар гүнзгийрүүлэн судалж, тодруулах зүйл олон байгааг, түүнлэн их хааны тухай ном зохиолоос гадна уран сайхны кино бүтээж, түүхээ сурталчлах нь илүү чухал гэсэн саналыг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид дэвшүүллээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Үхчихсэн,сохор богдын яаасан,ийсэн ни монголчуудад ямар хэрэг бгаа юм.
Монголын 4 хан 1911 оны үед. Монголчууд тусгаар тогтнолоо олохоор халуун цус нь бургилж байсан цагаагчин гахай жилийн даншиг наадмын үеэр, Их тэнгэрт үндэсний хувьсгалын эхлэл ноёдын чуулганы үеэр Да лам Цэрэнчимэд, Монгол улсаа байгуулах цагт алтан ургийн монгол хүнийг хаан өргөмжилье гэж санаачилжээ. Тэр үед Халхын 4 ханаас хамгийн ахмад нь Засагт хан Содномравдан 45 настай, дараа нь Сайн ноён хан Намнансүрэн 35, Сэцэн хан Навааннэрэн 26, өнөөх хөгшин, улаан хамарт гэж эндүүрэгдсэн Түшээт хан Дашням бас л нэг дөнгөж 26-тай залуу байжээ. Тэр үед Засагт хан хамгийн ахмад, гэхдээ дөнгөж л 45-тай, Халх, өвөр Монгол, Шинжааны хязгаарт хамгийн их нөлөөтэй нь байж. Гэвч, ноёдын чуулган дээр Ханд ван Богд гэгээнийг хаан өргөмжлөх нь маргаангүй гэж үзсэнээс Богдыг залахаар болсон гэдэг. Энэ нь эн тэнцүү 4 хан хожим хаан ширээний төлөө өрсөлдөн тэмцэлдэх магад гэж болгоомжилсных биз. Гэвч, дөнгөж Олноо өргөгдсөний ёслолоос хэдхэн сарын дараа Эрдэнэ бишрэлт Засагт хан гэнэт учир битүүлгээр хордож үхсэнийг хиа нь "Манай хан Гэгээнтнийхээс ирээд бие муудаж үхэв" гэж ярьсан байдгаас үзэхэд яах аргагүй, Засагт ханыг хаан ширээнд санаархахаас нь болгоомжлон Богд хорлосон байх магадлалтай бололтой.

за боль,гадаадын түрэмгийлэгчид бусдыг эзлэн колончлохдоо ихэвчлэн тус улсын дотоодын лам нарыг ашигладаг байсан,ялангуяа англи,япончууд
гандан хашааных нь урд тарьсан СОНГОМОЛ 2м ӨНДӨРТЭЙ ЗАЛУУ НАРС МОДНУУДЫГ арчилж хамгаалж чадаагүй тийм ядахдаа "ӨРӨВЧ СЭТГЭЛГҮЙ"байж үхсэний богдын мэндэлсний ой вэ
Bogd lamig sohor tyvd joohon ohin hychinddeg bas tembyytei gej zaadag bailaa
1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харьяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн, 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж зэрэг хүмүүс 27-50 гаруйхан насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ.
1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харьяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн, 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж зэрэг хүмүүс 27-50 гаруйхан насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ. эндээс харахад харь гаралтай сохор түвдээр хаан сонгосны балаг юм
Богд чинь 16 настай охиныг навс хүчиндээд ухаангүй болоход нь Жамбал гуайгаар Туулын гүнд хийлгэж алуулсан нь худлаа юу? Өвгөн Жамбалын яриа гэдэг номоос үзээрэй.