sonin.mn
Өнөөдөр “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээтэй.
Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
 
Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авна. Мөн нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөжээ.
 
Иргэд цуглуулсан хог хаягдлаа дараах 30 цэгт тушаах боломжтой юм. Ихэнх цэгүүд дахивар нөөцийг худалдан авч буй дундаж үнэ:
 
Хөнгөн цагаан лааз кг нь 1500 төгрөг
Гялгар уут, пакет кг нь 400 төгрөг
Ундаа, усны сав кг нь 300 төгрөг
Пивоны шил ширхэг нь 800 төгрөг
Архины шил ширхэг нь (төрлөөс нь хамаарч) 20-200 төгрөг
Зөөлөн хуванцар кг нь 300 төгрөг
Төмөр, метал кг нь 200 төгрөг гэх мэт үнэтэй байна. 
 
Дахивар нөөц худалдан авах байршлуудын мэдээлэл