sonin.mn
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар болон ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцав. Түүнчлэн Солонгосын хойг, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.