sonin.mn
Одоогоос арван есөн жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан Нам ( АН) байгуулагдаж байв.
УИХ-ын 2000 оны сонгуульд МҮАН-МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, МСДН, МоАН, Монголын Шинэ Социал Демократ Нам ( МШСДН), Иргэний Зориг Нам, Монголын Ногоон Намын эвсэл, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам гээд 10 орчим субьект болж тусдаа оролцсон ардчилсан хүчнийхэн илт ялагдал хүлээж, МҮАН-МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвслээс нэр дэвшсэн Жанлавын Наранцацралт цор ганцаараа УИХ-ын гишүүн болж байлаа.
 
Иймээс УИХ-ын сонгуулийн ялагдлынхаа дараа буюу 2000 оны 12 сарын 6-нд  Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Намууд нэгдэн өнөөгийн Ардчилсан Намыг үүсгэн байгуулсан ба МСДН-ын бүртгэлийг ашиглан, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн юм.
 
Монголын Үндэсний Ардчилсан Намыг мөн л УИХ-ын 1992 оны сонгуулийн дараа Да.Ганболд даргатай Монголын Үндэсний Дэвшлийн Нам, С.Зориг даргатай Нэгдсэн Нам, М.Энхсайхан даргатай Монголын Ардчилсан Намууд нэгдэн байгуулсан ба дашрамд дурьдахад С.Зориг нь хэзээ ч Ардчилсан Намын гишүүн байгаагүй билээ.
2000 оны 12 сарын 6-нд байгуулагдсан АН-ын даргаар Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар ажиллаж байв. 
 
Э.Мягмар