sonin.mn
Өнөөдөр (2018-05-24) МҮЭСТО-д Эвлэн мандуулах хүчнээс шинэ үндсэн хуулийн төсөл буюу "Их цааз"-ыг боловсруулснаа олон нийтэд танилцуулах " Их цааз- Их эргэлт" чуулган эхэллээ. "Онги гол" хөдөлгөөний Ц.Мөнхбаяр, "Босоо хөх Монгол" тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд хамтран шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулсанаа ард түмэндээ танилцуулах зорилготойгоор уг чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд УИХ-ын гишүүн С.Жавхлан, Чөлөөт уран бүтээлч, зураач Л.Өнөрчимэг тэргүүтэй хот хөдөөгийн 1000 орчим төлөөлөгчид оролцож байна.
Уг шинэ үндсэн хуулийн төсөл нь Улс төрийн намгүй байх хувилбарыг дэвшүүлж байгаа бөгөөд "Их цааз" нэртэй юм байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Чойжал