sonin.mn
 "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болж буй юм.Тухайлбал, нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэх ажээ.
 
М.Чойжал