sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм. Түүний хүсэлтийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг