Монгол Улсын төр засаг ухаан чадвартай удирдагчтай байх арга замын тухай бодол санал
Монгол улс хөгжиж байна. Гэвч ардчилсан хувьсгалаас хойш хөгжлийн хурд удаан, ард олны амьдрал сайн биш, яаж хөгжиж ямар хугацаанд ядуурлыг арилгах, түүний төлөө төр ба ард иргэд нэгэн санаа сэтгэл, нэгдсэн хүч чармайлтаар ямар асуудлыг хэрхэн шийдэх шаардлагатайг тодорхойлж чадахгүй байсаар бараг гучин жилийг өнгөрөөлөө. Энэ бол нийт Монголчуудын санааг зовоож байгаа асуудал. Шалтгааныг оновчтой тодорхойлж шийдлийг олж хэрэгжүүлэхэд цаашид цаг алдах аргагүй. Миний бодлоор юуны өмнө хоёр асуудлыг шийдэх шаардлагатай.
Нэгдүгээрт, төрийн тогтолцоог боловсронгуй болгож төр улсын удирдагад зөв хүмүүсийг сонгож тогтвортой хариуцлагатай ажиллуулах,
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх алс хэтийг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болох. Нэгдүгээр асуудал буюу төр улсын удирдлагад ухаан боловсролтой, өндөр ёс суртахуунтай, улс нийгмийн төлөө бие сэтгэлээ бүрэн зориулж ажиллах сэтгэл чадвартай хүмүүсийг хэрхэн шилж сонговол зохистой байхыг үргэлж бодож санал бодлоо хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр илэрхийлж байдаг билээ. Улс нийгмийг зөв удирдан чиглүүлэгч ухаантай удирдагч зайлшгүй хэрэгтэй. Энэ санааны үүднээс бусад улс орны туршлага, эрдэмтэн ухаантан нарын сургаалийг судалж байх явцад Елена Ивановна Рерих хэмээх алдарт эмэгтэйн төр улсын тэргүүнийг сонгох асуудлаар хэлж бичиж байсан санааг олж унших завшаан олдсон юм.
XX зууны гарамгай сэтгэгч, сансар ертөнцийн оюунтан, шашны философч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн гэж үнэлэгддэг Елена Ивановна Рерих гэдэг ухаалаг Орос эмэгтэй 1879-1955 онд амьдарч байжээ. Элена Рерих "Основы буддизма -Буддизмын үндэсүүд", "Криптопрограммы Востока -Дорнын нууцлагдсан код бичгүүд" гэх мэт ном, оюунлаг -философийн сэдэвтэй олон өгүүллэг нийтлэлүүдийн зохиогч юм. Өөрийнхөө өдөр тутмын тэмдэглэлийн үндсэн дээр Амьд Этики гэх сургаалийн цуврал ном бичсэн ба түүнийхээ үндэслэл санааг тайлбарласан олон нийтлэл бичиж үлдээжээ. Е.П.Блаватски-ийн "Тайная доктрина - Нууц номлол" гэдэг хоёр боть ном болон Махатмын А.П. Синнет-д хаягласан \Чаша Востока -Дорнын тэсвэр\ сонгомол захидлууд зэрэг орчуулж чадах хүн олоход хэцүү бүтээлүүдийг англи хэлнээс орос хэлнээ орчуулсан байна. Елена Ивановна өөрийхөө нөхөр, Монголчуудын сайн мэдэх Николай Константинович Рерихийн удирдлага дор Орос, Америкийн Нэгдсэн Улс, бусад улсуудад зохиогдож байсан соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд зохион байгуулагч, оролцогчоор идэвхтэй ажилласан. Мөн Энэтхэг улсад байрлалтай "Урусвати" гэдэг Гималайн судалгааны Институтийн хүндэт ерөнхийлөгчийн хувьд Төв Азийн Экспедицид 1923-1928 онд оролцсон байна. Монгол Улсад ч нөхөр Н. К. Рерихийн хамт ирж байсан бололтой. Соёлыг хамгаалах Олон улсын хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг бөгөөд 1928-1947 онд уг хөдөлгөөнийг удирдаж байсан юм байна.Елена Ивановна Рерихийн утга зохиолын сан хөмрөгт түүний бичсэн захидлууд онцгой байр эзэлдэг байна. Харилцагч нар нь 140 гаруй байсан бөгөөд тэдэндээ бичиж байсан захидлууд нь Хойд Өмнөд америк, Европ, Ази тивд хүрч байсан. Харилцагч нар дотор нь найз нөхөд, сурагчид, хамтран зүтгэгчид, өөрийг нь дэмждэг бүлэг дугуйлангийн төлөөлөлүүдээс гадна соёл шинжлэх ухааны болон улс төрийн нэрт зүтгэлтнүүд олон байж. Е.И. Рерихийн бичсэн захидлуудад олон олон асуудалд хариу өгсөн, шинжлэх ухаан, философийн төвөгтэй асуудлууд, "живой этик"-ийн үндсийг тайлбарласан байдаг.
Сансар ертөнцийн хуулиуд, хүн төрөлхтөн оршин буйн утга учир, хүн төрөлхтөний өөрчлөлтөд соёлын ач холбогдол, их сургагч нарын тухай бичиж байжээ. Түүний бичсэн захидлуудыг хоёр боть ном болгон хэвлэсний нэгд нь Америк, Европт байсан харилцагчидадаа 1929-1935 онд бичсэн 108 захидал нийтлэгджээ. Елена Рерихийн захидлуудыг уншиж байхад төр улсын удирдлагын сонгуулийн талаар бичиж байсан санаа нь сонирхолтой байлаа. Елена Рерих Америкт байсан нэг харилцагчдаа 1934 онд бичсэн захидалдаа:
" Би хэзээ ч улс төр, төр улсын удирдлагын асуудлыг сонирхож байгаагүй. Гэвч төр улсын удирдлагыг сонгохдоо нийгмийн ашиг сонирхлыг эрхэмлэсэн эрүүл ухааныг удирдлага болгох ёстой, энэ ариун байх ёстой ажлыг нийгмийн ашиг сонирхолд харш ямар ч хүсэл эрмэлзлээр зохиох ёсгүй гэж боддог. Төр улсын удирдагчийг бодит мэдээллээс хол байдаг буюу ухамсар муутай олон түмнээр сонгуулдаг хуулиас өөр ямарч хууль миний дургүйг хүргэдэггүй. Ийм жигшим бөгөөд гэмт хэрэг гэж үзэх ёстой тоглолтыг би олон удаа ажигласан. Авлигыг мөрддөг боловч хамгийн хариуцлагатай ариун шударга байх ёстой ажил буюу төр улсын удирдагчийг сонгох үед авлига, хахууль, санал худалдаж авах зэрэг муухай арга өргөн хүрээгээр явагддагийг ажигласан. Сонгуулийн санал хураахын өмнө улсын гол сонин хэвлэлд нэр дэвшигчийн нэрийг хамгийн том гэмт хэрэгтэн мэт цоллож бичиж байснаа тэр хүн нь сонгогдсон тухайд түүнийг тэр сонины маргаашийн нь дугаарт ердийн биш өндөр чанарын хүн гэх магтаалаар дүүрсэн нийтлэл гаргадаг. Тэгэж л олон түмний ухамсарт нөлөөлдөг буюу тархи угаадаг. Мунхаг харанхуй буюу юм мэдэхгүй, тэгээд сул дорой араншинтангууд олны дотор цөөнгүй байдаг бөгөөд тэд нар хамгийн өндөрлөгийн шүүгч байж чаддаггүй, байх ёсгүйг ухаарах хэрэгтэй. Төр улсын удирдагчийг тухайн улсын зөвхөн өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг хүмүүс л сонгох эрхтэй байвал зохино. Харамсаптай нь улс орны удирдагчид итгэж болох сайн хүнийг шалгаруулж сонгох зайлшгүй шаардлагатай болсон цаг мөчид мэдлэг ухамсаргүйчүүд идэвхждэг. Хэрэв ямар нэг улс мэдлэг хөдөлмөрийн бүх салбартаа байгаа зөвхөн мянга орчим сайн төлөөллөө ашиглаж чадахгүй алдчихвал, тэр улс даруй хөгжлийн доод түвшинд гулсан орох болно" гэж бичсэн байна. Елена Рерихийн ная гаруй жилийн өмнө бичиж байсан санаа орчин үед, манай улсад тохиож байгаа үйл явдлыг хараад хэлсэн санаа юм шиг санагдсан юм. Ингээд түүний хэлж байсан санааг бодолцоод Монгол төрийн тогтолцоог боловсронгуй болгож, төр засгийн удирдлагыг сонгох журамд өөрчлөлт оруулах талаар баримталдаг өөрийн саналыг тодотгож бичих нь зүйтэй юм байна гэсэн санаа төрсөн болно.
Энэ талаарх миний санал:
-Монгол Улсын парламентыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай болгох.
Энэ нөхцөлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх тухай Үндсэн хуулийн суурь заалт зохистой хэрэгжих, Монгол улсын хууль ард иргэдийн ашиг сонирхолд илүү нийцэж байх, Хуулийг боловсруулах батлах хэрэгжүүлэх үйл хэрэгт тавих хяналт сайжрах болно. Төр төвтэй засаглал тогтож бэхжих ач холбогдолтой.
-Төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлыг Монгол Улсын сум дүүрэг нэг бүрээс сонгогдсон 400-500 гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай байхаар байгуулах.
Төрийн эрх барих дээд байгууллага -Ардын Их Хурлыг сум дүүрэг нэг бүрийн ард олны дундаас шилж нэрийг нь дэвшүүлэх үндсэн дээр шууд сонгосон, өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулснаар Монгол Улсын хууль боловсруулж батлах үүрэггэй Улсын Бага Хурал, Засгийн газрын үйл ажиллагааг хариуцах Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Шүүх, прокурор, Үндсэн хуулийн Цэцийг ухаан чадвартай шилдэг хүмүүсээс сонгон шалгаруулж томилох ариун ажлыг ухамсар мэдлэг ухаанаар шалгарсан хүмүүс хариуцдаг болох ач холбогдолтой.
-Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын хяналтын дор хууль боловсруулах, батлаж хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд байнгын ажиллагаатай байхаар байгуулах.
Монгол Улсын хууль, эрх зүйн актууд боловсронгуй, эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн ашиг сонирхолд нийцэн боловсрогдож хэрэгжиж байх талаар тавих хяналт, хүлээлгэх хариуцлага сайжрах болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон гишүүд, Улсын ерөнхий прокурор ба түүний орлогчид, Үндсэн хуулийн цэцийг Ардын Их Хурлаас сонгодог болгох.
Дурьдсан албан тушаалтнууд бол өндөр ёс суртахуунтай буюу соёлтой, боловсрол өндөртэй гэгээрсэн ухаалаг хүмүүс байх зайлшгүй шаардлагатай бөгөөд тэд нарыг зөв сонгосон эсэхээс улс нийгмийн хувь заяа ихээхэн хамааралтай. Эдгээр албан тушаалд өндөр ёс суртахуун, соёл боловсролтой хүнийг шалгаруулан сонгох асуудлыг мэдээллээс хол буюу ухамсар мэдлэг дутуу байж болох хүмүүс биш илүү гэгээрсэн гэж үнэлэгдэн Ардын Их Хуралд сонгогдсон гишүүдээр сонгуулах нь чухал.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх засаглалыг буюу Засгийн газрыг толгойлж ажиллах үүргийг хүлээлгэх.
Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагаанаас Улс нийгмийн хөгжил шууд хамаардаг. Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр салаа удирдлага байх явдал зохисгүй болох нь тодорхой болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага өндөр байх ёстой. Ард иргэдийн санал хүсэлтийг парламент, Засгийн газарт дамжуулагч зуучлагч төдий биш, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг хууль журмын дагуу шуурхай шийдвэрлэж байх үүрэгтэй гүйцэтгэх засаглалын ажлыг хариуцаж ажиллах Ерөнхийлөгчтэй байвал Монгол Улсын иргэд итгэж найдаж, ажлын үр дүнг асууж байх удирдагчтай байх болно. Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг удирддаг байвал бүх яам тусгай газар, аймаг нийслэлийн тамгын газар, төв орон нутгийн төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтнуудын хүчийг нэгтгэн удирдаж ажиллуулах чадамжтай удирдагчтай байх болно.
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж Ардын Их Хурлын гишүүнд сонгохоор нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намаас гадна сум, дүүрэг дахь үйлдвэрчин, залуучууд, эмэгтэйчүүдийн зэрэг олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоод нийгэмлэгүүд эдэлдэг болгох. Нийслэл, аймаг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд сонгох хүний нэрийг дэвшүүлэх эрхийг мөн энэ журмаар эдлүүлэх нь зүйтэй. Эдгээр асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй.
Ерөнхий сайд асан Думаагийн Содном
Сэтгэгдэл0
zuv
Эхлээд юу хийж чаддаг аа харуулчих , хүлээн зөвшөөргдсөн хойно оо ийм пялдага юм бичүүлж бай.Монголчууд муу амьдарч байгааг аа гайхаад байдаг юм.Жонхуу , Топор мэтийн сүүлгүй боохойнуудыг давруулсанд аа болоод байгаа юм. Нэртэйгээр нь Дорнын их аврагч Жон Батиста төрж биднийг зовлонгоос гэтэлгэхээр боллоо гэж шаагаач . ХАХА. Ер нь ингэхэд НАХЯ сэргээж болдоггүй шүрэн толгойнуудыг нухаж эхэлвэл яасан юм бэ.
Бас ШХАБ - д элсэх нь зев тээ
Маш зөв дэмжиж байна одоо энэ сурагаар ми хужаагийн өмдний бөөснүүд хэл амаа билүүдээд эхлэнэ биз
Нэг наймайчин уу?Топорчин уу. Яг ш дээ
Содном гуай больдоо Очиж очиж Блаватская г шутэгч Е Рерихийн узлээр явах юм гэнэ монголчууд Аль 19 зууны эхэн уеийн Блаватскаягийнищохиолыг Монголд уншсан хун ховор доо Орос авгай нь л сонирхдог юм байх даа
Орос авгайтай Содном Орос Женког дэмжилгүй яахав.Зам тээврийн сайд байхдаа Төмөр зам залгисан бөхөд эрхийг нь өгвөл Монголыг Оросод өнөөдөр нэгтгэчихнэ.
Монгол улсад Засаглалын 1 систем зохино.Яагаад сүүлийн 20 жилийн түүх харуулж байна. Ард түмэн 76 хүнээс хариуцлага нэхэхээр нэг нэгийгээ хамгаалаад ард түмэн буруутан болж хоцордог. Харин нэг хүнээс хариуцлага нэхэх маш амархан. Дарангуйлаад байвал нэг хүнийг буулгах амархан. Одооны дарламент систем нь 76 атгаалжин хар мангасын үлгэрийг санагдуулж байна. Ард түмэн ардчилалтай байнау гэж хууртсаар л.
Ха ха. Энэ хүн уг нь их цэгцтэй, мундаг хүн байсан. Одоо зөнөөд больчихжээ. Женкотой адил орос эхнэртэй болохоор тэрийг дэмжиж байгаа ухааны юм байх даа
Хүзүүгүй, түүнийг хамгаалагч, түүний үргэлжлэл Женко нарын үед бол яагаад ч болохгүй!!!
Содном гуайгаа сонсох хүн байна уу.
Байна байна ! Ахмадын угийг сонсохгуй оор яах юм бэ? Монголын ард тумэн ?
Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг бүрэн дэмжиж байна. Парламентийн засаглал Монгол оронд тохирохгүй болох нь өрөнд баригдасан Монгол орноос харж болно.
Монголд парламентын засаглал байхгүй..Өрөнд оруулалцсан гол хүмүүсийн нэг нь Женко.10 жилд төмөр зам луйвраас нь гэхэд Монгол зөвхөн нүүрсний тээврээсээ 10 тэрбум доллар алдсан.Энэ мөнгө Монголчуудын цалинг 8 жилийн өмнө хоёр дахин нэмж болох байсан хэмжээний мөнгө.
Содном гуай солиороод эхэллээ.
Ардчилал гэж хулгай дээрэм луйвар төр засагт шургалсан хэсэг бүлэг хорчид гэж үздэг болсон одоо цус асгарсан тэмцэл хэрэгтэй болсон
Энэ өвгөн бүр солиорчихож, тэгээд одоо оркуудын бөөс жанхуу гүйцэтгэх засаглалыг бүрэн атгавал нөгөө хоосон овоолсон шиг Монгол улс ч бүрэн дампуурах байх даа.
heheh harin esergeere diildehgu tom mafi n tolgoi bolno
ТЭРБУМ, ХЭДЭН ЗУУН, ХЭДЭН АРВАН САЯ ХҮНТЭЙ УЛС НЭГ ХҮНЭЭР УДИРДУУЛААД БОЛООД Л БАЙНА. 3 САЯ ХҮНД НЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ Л БОЛНО. ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА ХЭРЭГГҮЙ.
ТЭГВЭЛ 3 САЯ ХҮНЭЭ " САЯ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР УДИРДУУЛ ДАА. ДАРГА УЛС АА ГЭЖ.
Та эдийн засагч хүн.Таны санал болгож байгаа хувилбараар бол төрийн байгууллагуудын бодит зардал хир зэрэг өсөх вэ гэдгийг тооцож үзмээр юм.Манай төсөв даахгүй шүү дээ.Олон шатлалт тарийн удирдлагын тоготолцоо зөвхөн зардлыг өсгөж,нийгмийн удирдлагыг задгайлдаг үр дагавартайг хүн төрөлхтөний өнгөрсөн одоо яруу тод харуулсан хийгээд эдүүгээ харуулж байгаа. Мөн таны хэлээд үймүүлээд байгаа зүйлийг хийхийн тулд Үндсэн хуулийг цоо шинээр авч үзэх болно. Та нар минь ядахдаа үймүүлэхгүй байгаач дээ

ес зvйтэй толовшсон ард тvмний дундаас л олигтой удирдагч торно Олон нийтээрээ намаг балчигт суучихсан бараг нийтээрээ худлаа ярьж хулхидаж хумсалж залхуурдаг болсон бид нарын дундаас бидний л ороосон дугуй торно нийтийн ухамсар соел хvмvvжлийг л оод нь татмаар бна
Зүй нь нэг нэгнээ үгйүсгэсэн олон толгойноос дан ганц ерөнхийлөгч л асуудлыг шийддэг бол зөв л дөө.Гэхдээ энэ Баттулга шиг хүн монгол төр засгийг бүтнээр нь атгана гэвэл монгол сүйрэх байлгүй дээ.Монголчууд сэтгэлийн хөөрлөөр биш тухайн хүний мэдлэг чадвар,ажлын туршлага зэрэг зүйлийг харж саналаа өгмөөр байгаа юм
Гаах туй гаах туй гаах туй омхий унэртчлээ
Содном гуай маш зөв санаа дэвшүүлж. Энэ эсэргүүцэж байгаа хүмүүс бол одооны эрх дархаа хадгалж цаашид ч дураараа дургих гэсэн одооны эрх мэдэлтнүүдийн уяаны гөлөгнүүд л байна
Хүзүүгүй, түүнийг хамгаалагч, түүний үргэлжлэл Женко нарын үед бол яагаад ч болохгүй!!!
Парламентын засаглал тохирохгүй гэдэг нь сүүлийн 20 жилийн үр дүнгээр харагдаж байна шүү дээ.Засаглал солигдох хэрэгтэй
Эхнээс нь уншиж байхдаа ямар ядмаг сэтгэдэг хүн үүнийг тэрлээ вэ? дагаж дууриах юмаа ч олждээ гэж бодогдож байсан, Содном дарга агсан байжээ. Биднээс бол үүнээс дээр юм гарахгүй биз
Дэмжиж бн !
Содном гуайн Ререхийн зохиол санаа бол Ертөнцийн үнэнийг тань мэдэсэн сэхээтэн хүний үг одоо хэр нь амьдралд буугаад байна гэдгийг сайхан бичжээ.Энэ захидал дортор авууштай олон сайхан санаа агуулагджээ.Төлвөшөөгүй,боловсрол муутай сонгогчидтой,дээр нь ядуу тарчиг амьдралтай байгаа нөхцөлд мэдлэг,боловсролтой,чадвартай хүнээ биш мөнгөтэй хэнч биш нөхрийг сонгоод төрдөө илгээгээд байгаа нь төрийг ингэж сулруулаад нэр хүндийг унагаад байна гэж би хувьдаа хардаг таньтай санал нэг байна.Сонгуулийн системийг их л боловсронгуй болгомоор санагддаг.Харин 2 шатлалтай парламент чинь энэ ядуу эдийн засаг нь даах болов уу? Судлах тал талаас нь бодох л асуудал юм.Содном гуай Мянгуужин Бямбасүрэнг бодоход тулхтай асуудалд нэлээд буурь суурьтай ханддаг хүн шүү.

Хүзүүгүй, түүнийг хамгаалагч, түүний үргэлжлэл Женко нарын үед бол яагаад ч болохгүй!!! Засаглал нэг хүний гарт төвлөрөх нөхцөл Монголд бүрдээгүй. Ёстой сүйрнэ. Эх оронч, хувийн ашиг сонирхолгүй улс төрч Монголд бий болж тийм хүн Монголыг удирдвал эрх мэдлийг төвлөрүүлж болно.
Сталин 147.135.136.84-г 100 хувь дэмжиж байна.
За Хүрэлсүх минь чамайг удирдагч биш гээд яриад эхэллээ шүү. Зоригтой золбоотой байгаарай
Ардчилалыг төгс хийх хэрэгтэй. Үүний тулд ардчилалын өлгий АНУ-тай адилхан ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэцээ өөрчил 330 сум байх хэрэггүй 21 аймаг байх хэрэггүй.нутаг дэвсгэр хүн амын сууршилаа бодож цомхон болгож бгаад үндсэн хуулиа өөрчилж их хуралд 400-500 хүн хэрэггүй. 60-70 хүн сонго тэгээд бага хуралаа байгуул.3сая хүрэхгүй хүн амд олон толгой бх хэрэггүй дээ.аймаг сумаа цөөлж байж үүнийгээ хийхэд эдийн засагт сайнаар туснаа
Маш зөв. Гэхдээ дээд сургууль төгссөн бизнесмен аж ахуй мэддэг бас толгой сайтай Жаргалсайхан шиг хүнийг ерөнхийлөгчөөр сонгоод маргааш нь ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй . Оркуудын үед бол тас хорь энэ санааг
Түрүүчээсээ Эбэ гарч ирээд ЗГ удирдаад Эрдэнэтийг өөрсдөө авсаныг санагтун Монголд наадах чинь боломжгүй
Дэмжиж байна
Энэ ёстой зөв. Үнэхээр ийм өөрчлөлт хийхгүй бол 76 хүн төр барьж болдоггүйг амь амьдарлаараа үзлээ ханалаа.
ardachlal gej yug heleed baina aa ter ni tegeed haana baina ve bodvol turd garsan deeremchin hulgaich nariig heleed baigaa ym baina l daa uur yug heleh ve yu ch baihgui
хятад орос байсан байгаагүй ялгаа алга хөөрөг бөх морь ярьсан хоосон амбицаас илүү гарахгүй хэдэн нөхдөд дөрлүүлсэн монголчууд мөхөлд хөтлөх замаа өөрсдөө сонгож байна.
Хүн зөнөнө гэж хэцүү юм даа. Энэ хүний насан дээр очихоос нааш хэн ч ойлгохгүй л байх
zoboo eronjiilegchiin zasaglal zob bur Battylga eronjiilegchiinyed byr chykhaal.
Ерөнхийлөгчийн засаглалтай буюу Ерөнхийлөгч засгийн газраа байгуулаад аваад явдаг, дээд доод хоёр танхимтай парламенттэй, хүчний байгууллагын удирдлагыг томилдог биш сонгодог тогтолцоотой байх санааг Ардчилалын анхны үеэс энэ дэвшүүлж, дэмжиж байсан. Даанч сонсоогүй. Цаг хугацаа харуулдаг гэдэг үнэн юм байна. Уламжлалаа Манай хувьд улс төрийн тогтолцооны зөв хэлбэр болно.
Цаг нь болсоон нэг удирдлага чухал болжээ
сайн байцгаана уу? Содном гуайн санаа нь Ерөнхийлөгчийн Засаглалтай хийгээд 2 танхимтай байхыг л хэлээд. Уг нь бол ч, манайд таарч тохирмоор л санагддаг юм. ИНГЭЛЭЭ ГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭЛ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХЭТ БОЛЧИХГҮЙ НЬ МЭДЭЭЖ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ ҮЙЛДЭЛ ХЭРЭГ ЯВДАЛ ГЭХЧЛЭНГ АХУ ТӨР ОРОН УЛСЫН ГОЛ ГОЛ ЧУХАЛ ГЭСЭН НҮҮДЭЛД СУУДАЛД ДАН ГАНЦААРАНД НЬ БҮРЭН ДҮРЭН ЭРХ МЭДЭЛ ОЛГОХГҮЙ ӨГӨХГҮЙ, ИНГЭХ БОЛОМЖ Ч БОЛОЛЦОО Ч БАЙХГҮЙ, УЧИР НЬ ГАНЦХАН ЭТГЭЭД БҮХЭЛ БҮТЭН ОРОН УЛСЫН ХУВЬ ЗАЯАГ МЭДДЭГ ХӨГ ӨНГӨРӨӨД УДАЖ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР 2 ТАНХИМААС ХАМЖААРГА ТАВИГДАХ Л БОЛНО. ЭЦЭСТ НЬ ГЭХЭД, ЧИН ҮНЭНГ ЖИНХЭНЭЭР ХЭЛЭХИЙН БОЛ АХУ ТӨРИЙГ, ЦААЗЫГ, ОРОНГ, УЛСЫГ, ЗАСАГИЙГ, ЦАДИГИЙГ ХҮН АРД НЬ, ХҮН УЛСУУД НЬ АВЧ ЯВДАГ. ХҮН БАЙЦГАА, ХҮН БАЙЦГААЯ МОНГОЛЧУУД БИД. ХҮН БАЙЖ, ХҮНИЙ ДЭЭД БАЙЖ ЧАДАЦГААГҮЙ ЮМ БОЛ ХҮНИЙ ЗЭРЭГТЭЙ ЯДАХДАА БАЙЖ БОЛЖ ҮЗЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД МИНЬ. ИНГЭХГҮЙ, ИНГЭЭГҮЙ ЦАГ НАРТ ЮУГ Ч ЯАЖЖ Ч ХЭДЭНТЭЭ Ч ХИЧНЭЭН Ч ӨӨРЧЛӨӨД САЙЖРУУЛААД ЦӨМ НЬ ЦУЛ НЬ ЦОГЦ НЬ ЦОГЦОС НЬ БИЕ НЬ ЮМ НЬ ЭД НЬ БИЕТ НЬ БАЙХ БОЛОХ ХҮН НЬ АЛГА ҮГҮЙ ЦАГТБАХЬ БАЙДГААРАА Л, НЭГ Л ГАЗРАА БАЙСААР ТООС ШОРООТОЙ ХУТГАЛДААД ТООСЖООД ДУУСАХ НЬ.
БҮРЭН ДҮҮРЭН, ЯАЖ Ч, ЦАГТ БАХЬ БАЙДГААРАА Л
Юм vз гуай, естой юм vзэх цаг чинь болж, еронхийлогчийн засаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжvvлж буй оронд олон жил амьдраад мэлмий чинь муудаж, монголд одоохондоо, бараг хэзээ ч еронхийлогчийн засаглал тохирохгvй, тоталитар дэглэмээс ардчилал руу шилжсэн орнууд эргэж тоталитар дэглэмээ санагалзах сэтгэцийн евчин бvрэн арилаагvй, ардчилалд бvрэн суралцаагvй байгаа улс орныг олигархууд, тэдний бvлэглэл яаж нэг хаантай авторитар дэглэмд шилжvvлж болдогийн тод жишээ манай хойд херш ОХУ байна. Пост совет улсууд болох Киргизстан, Узбекистан, Туркемистан зэрэг дундад азийн орнуудыг харчих, орос гэхэд Путин- царь- ийн тушаалаар ЗГ гаргасан аливаа хууль дvрэм, тушаалыг 100 хувь ирц саналтайгаар баталдаг Терийн думтай ( парламент ) тай Хаант улс болчоод байна ш дээ,, хоер танхим нь еронхийлогчид хяналт тавих битгий хэл еронхийлогчийн тушаалыг биелvvлэгч " боярууд " болчоод байна. Пост совет орнуудаас манайтай адил улс Молдав байна. Барууны, европ чигтэй парламенттай, оросын тавиул , Путины хvн еронхийлогчтэй. Тэнд оросын хатгаасаар Еронхийлогчийн засаглалтай болохын телеех тэмцэл ернеед удаж байна. Еронхийлогч Додон ард тvмнээ парламентийнхаа эсрэг байнга турхираастай......Монголын парламентийн загалмайлсан эцэг , хуульч Чимид багш монголд парламентийн засаглал зохино гэж тодорхойлоод энэ Содном Женко мэт этгээдvvд оросуудын хатгаасаар засварлах гэж оролдоно гэдгийг урьдчилан харж YX- д зоож егсен юм шvv
Зөнөнө зөнөнө гэхэд ингэж зөнөж болохгуй байхаа. Орос өвчин туссан бололтой.
Гуц гуц
Sodnom guai undsendee Erunhii said Erunhiilugch hoyoriig guitsetgeh zasaglaliin terguunii neg alban tushaal bolgoyo, parliamentiig nutag orondoo huleen zuvshuurugdsun oron toonii bus tuluulugchduus burduulj, dotroosoo songoson baingiin ajilagaatai baga huraltai bailgaya gej baigaa ni olon zuunii shalguuraar notlogdson Sweitsariin systemtei mash adilhan sanagdaj baina, Tend ch baingiin horoonii udirdlaguud ni boron toonii baidag. Harin huuliiin zasaglaliig parliamentaas bish huulchdiin meregjliin holboodoor songuulibal zuv bishuu, manai huulchid sanal bodloo heleesei! Shuugchdiin tomilolgoog uls turjuulsnee Amerikt hamgiin ih shuumjildeg
Улс орноо эзэнтэй, төрийн бодлогыг цаашид зөв голдрилд оруулж хөгжье гэвэл үүнээс өөр хувилбар үгүй байна. Та зөв санаа дэвшүүлжээ. Танд урт удаан нас эрүүл энхийг хүсье.

100 ymand 60 uhnaar setgehee bolio Sodnom guai , shine zuund shine niigemd ali ert orson shuu dee ,chaddar ni hiig yrshig zugeer