Бяцхан эргэцүүлэл
Наадам аятайхан сайхан болж өнгөрлөө. Хүмүүсийн урам овоо байлаа. Сургамж ч бишгүй үлдээлээ. Монголчууд хоймороо ихэд хүндлэн дээдэлдэг. Хамгийн эрхэм хүмүүсээ дээшээ суу гэж найр тавьдаг, урьдаг залдаг ёс жудагтай. Заагдаагүй хууль. Энэ удаагийн баяр наадмын хоймор нэг л чийр муутай, ханхай хоосон харагдлаа. Төр, засгийн гурван тэргүүн, за тэгэсхийгээд мэр сэрхэн харагдана. Нөгөөх УИХ-ын эрхэм гишүүд, сайд, дарга нарын суудал хов хоосон ярайж байв. Сандлын ард цаас ярайх нь тэдний нэрс юм байлгүй. Суудал ерөөс их юм хэлдэг. Та гурав суудал дутуу суух ёстой л бол гурван суудал доошоо суух ёстой, та гурван суудал дээшээ суух зиндаатай бол түнийгээ эзлэх хэрэгтэй. Суудал дайрдаг өвчтнүүд бий. Дээдсүүд маань суудлаас болж маргалдаж, тулаанд орж байсан гунигт түүх буй.
Энэ хоосон сандалууд юу хэлнэ вэ? Манай төр засгийн эв нэгдэл, царай зүс ийм л байна гэдгийг дохионы хэлээр, дохионы харилцаагаар түмэн олондоо хэлээд авлаа. Энэ хоосон орон зайн цаана үзэл ядалт, хорсол занал, атаа жөтөө, ихэрхэл цамаархал,хуйвалдаан, улстөржилт харагдана бус уу? Ерөөс Ардын намыг төр барьж байхад ардчилалынхан очдоггүй, ардчилынхан барьж байхад ардын намынхан очдоггүй жихүүн хандлага мэдрэгдээд байдаг нь "Там там гэвч, тамтагггүй явбал там тэр өөрөө" гэдэг мэргэн үгс санагдана . "Хүйтэн сэнтий" хэмээх Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмгэнэлт жүжиг санаанд буув. Доогуур баясалдан бужигнаж байхад, үүлэн дээрх Төрийн сэнтий суудалд жавар хургаж, үүл манан хөшиглөж, салхи шуурга сүнгэнэж байх шиг санагдав.
Хэрвээ дээдсүүд бие биеэ хялайж хардаг, үзэн яддаг суудал сэнтийгээ эзэлж чаддаггүй юм бол хэлэх үгтэй, хийсэн гавьяатай буурал ахмадууд, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, боловсрол, урлаг соёл, спорт, малчид, хөдөлмөрийн төлөөлөл болсон алдар цуутнууд, соён гэгээрүүлэгчид, шашны зүтгэлтнүүд, нэртэй бизнесүүд, авьяаслаг сурагч хүүхдүүд, нэр төртэй залуус гээд энэ цагийн нүүр царай болсон тэр эрхэмүүдээ урьж суулгая л даа. Харин улс төр хөөцалдөгчдөд, увайгүйчүүдэд, хоёр нүүртэнгүүдэд олдохгүй суудал байх ёстой. За тэгдэггүй юмаа гэхэд наадмын үеэр гавьяат, баатар бологсодоо ч урьж болох л юм шүү дээ.
2О18. 07. 16- ны өглөө Ажлын өдөр мандтугай
До.Цэнджав
Сэтгэгдэл0
60 тэрбумд мөнгөө төлж дарга болцгоосон улсыг дарга болгосон улстай нь цуг өөрчлөе.Монголын улстөрийн энэ авлигалын систем Монгол орныг үнэхээр муухай харагдуулж байна.
Бас төмөр зам,аж үйлдвэрийн парк хулгайлсан хулгайч,17 чингэлэг спиртчин,нарийн төмөр замын танкчиныг ч бас зүгээр орхиж болохгүй шүү!
Бээжингийн тагнуул газрын наймаа ярзайсан хятад данжаадын засааг нь суга татаж золбин нохойд хаяж өгөх хэрэгтэй.Энэ данжаад Монгол орныг бузарлаж өмхийрүүлж гүйцэж байна
Бvх гавьяатуудыг суулгавал хvн толгойтой бvхэн гавьяат болсон юм чинь тэр цеехен суудал нь хvрэхгvй л дээ.
Харин хегшчvvлийг насаар нь оруулж болох юм даа.
Нөгөө нэг хэн билээ, аа тийн улсын баатар гээл өөрийгөө цоллоод байдаг?, готын дарга дарга гээл мандаад явсан нэг буурал хүн чинь, тэр ямар суудалд суусан бэ? сэнтээ гэнүү? тэр нь хоосон байсан уу?
Үүл баатар чиний дэргэд бол баатар,чам шиг коммичин лалар биш.
Хэдэн айлгүй охид залуус хамгаалагч нар л байна лээ утсаа оролдоод л. Шал тэнэг
тэргуун хамба морилоогуй байхад тэнэмэл лам заларсан хагас хэвтээгээрээ наадам узэж байх шиг хаанахын лам юм бол доо
76 bitgii oirtuul mon namyn nertei avillagachid tor ulsdaa xuud3ggee xuusen axmad buural estoi zoxino xoorxii doo bas bayrlag
Баттулга арай л биш ерөнхийлагч бн шүү
хятадын ламын хойт дурээр тодорсон ребмуучи залсан сайхан л харагдаж байна лээ Тэргуун хамба бусад лам нар индэр дээр залараагуй байсан торийн ес дэг жаяг ес гэж алга ктсаараа оролдоод гар хуруугаа гаргаад лам нь хагас хэвтээ торийн индэр торийн ордон торийн ордон их бохирдож дээ
хятадын ламын хойт дурээр тодорсон ребмуучи залсан сайхан л харагдаж байна лээ Тэргуун хамба бусад лам нар индэр дээр залараагуй байсан торийн ес дэг жаяг ес гэж алга ктсаараа оролдоод гар хуруугаа гаргаад лам нь хагас хэвтээ торийн индэр торийн ордон торийн ордон их бохирдож дээ
Хайяао Инаа иихаа моу баа иихо моу баа
erunhiilogch maani taalagdahaa boliod udjiina ...neeg l ih uurtai tsarai ....yu ch hiij chadahguigee olon uman deer haruulj bna da ....
Unen shu
Хүйтэн бөөртэй ерөнхийлөгч төрийн сэнтийд заларсан хойно хэн хажууд нь суухыг хүсэв гэж. МАН АН аль аль нь энэ малгайтай дээрэмчнээс холдохын түүс байгаа
mash uneniig bichjee Ene suudluudad hudulmur zutgeleeree gaviya baiguulsan, mun ahmad zutgeltnuud,ahmaduud, terguunii zaluus Mongol ulsiinha neriigtiv, delhiid manduulsan irged, huuhed zaluusiig urilgaar suulgaj baihni mash zuitei sanal baina
yneheeriin zeb zyitei ygeen heljee!ard tymen harj baigaa gej toodoggyi ene ybaigyi ylas torchid nertei maluudaas yaj salah be?...Bidend ene ylas tor daanch ikhe tebeg ydah yum daa!ter ikhe eriig yana daa!!ene manuuhainuud l abchirsan syy dee!!tegeed bas talzana,yahlaaraa neg ylasiin tenger door bagtaj ter ylasiinhaa telee ajillaj chaddaggyi maluud be?...Ene gamingyydaasaa hezee salah be?iim tor zasag gej baih yy?...Choibalsangiin yed,chedenbal gyain yed ch manai deedsyyd beheen yzseer syydaldaa syysaar ard tymenee hyndetgeseer irsen haragddag,eneegiin ene zasagiig beglegch nar bol ygyidegee!teheer iim zasag hereggyi gedegeen eersdeen haryylaj baigaa bys yy?...ta nar yamar bodoltoi baina daa!!bas l hyisagnah yy?...
Хулгайч хархны хорон хэрцгий царай наадмыг гутаах шиг боллоо ахиж битгий наадамд оролцоосой
Manai tor gej uu baidag um.Buged gariin usgeer hulgai luivar hiij bayajsan hulgaichid shorond suuj bh nohduud
Төр, засгийн эрх барих байгууллагуудад удам угсаа тааруу, барлаг гаралтай, үндэсний эрх ашгийг урьтал болгохоосоо илүү хувийн ашгаа урьтал болгосон, төр удирдах эрдэмд байтугай улсын жижиг анхан шатны нэгжийг ч аваад явах чадваргүй ийм л хүмүүсийг бид сонгочихоод харааж сууна. Одоо яахав бидний хохи.
Naadam duussan odoo naad 60 terbum offshooroo! !!!!
Bulgany zahia Zorigiin hereg yasan be ????
Наадам нээж ерөнхийлөгч үг хэлсний дараа төрийн дуулалаа дуулдаг болмоор байна. Төв талбайд наадам өндөрлөөд 9 хөлт цагаан тугийг авч гарахаас наана үзэгчид төрөө дээдэлж, есөн хөлт цагаан тугаа хүндэлж суудал дээрээ байдаг болмоор байна.
Наадам нээж ерөнхийлөгч үг хэлсний дараа төрийн дуулалаа дуулдаг болмоор байна. Төв талбайд наадам өндөрлөөд 9 хөлт цагаан тугийг авч гарахаас наана үзэгчид төрөө дээдэлж, есөн хөлт цагаан тугаа хүндэлж суудал дээрээ байдаг болмоор байна.
Наадам нээж ерөнхийлөгч үг хэлсний дараа төрийн дуулалаа дуулдаг болмоор байна. Төв талбайд наадам өндөрлөөд 9 хөлт цагаан тугийг авч гарахаас наана үзэгчид төрөө дээдэлж, есөн хөлт цагаан тугаа хүндэлж суудал дээрээ байдаг болмоор байна.
HOOE UY. DEEDES VE. NAADUULCHIN. HARTS. GARALTAI. NOHODUUD. HATUU HELVEL TUTUUNII. BOOSNUUD
Ерөнхийлөгчийг муу хэлээд яах вэ? Одоо цагт яг тохирсон ерөнхийлөгч. Харин бид санаачилсан ажлы нь дэмжих хэрэгтэй. Тэр Энхболд гэж нэг харах царайны хужаа байнаа. Энэ нөхөр төрд олон жил ажиллахдаа юу хийсэн юм бэ?
Сэтгэлд орштол сайхан хэлжээ. энэ цагын төр түшилцэн байгаа эрхэм нөхөд ухаажих болтугай! ашиг хонжоо өнгө мөнгөний төр засаг гэх эрхэм нөхөд ухаажих болтугай.