Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн Пүрэв гарагт Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.Тодруулбал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн юм. Энэ үед тус яамны нэр бүхий газрын дарга, мэргэжилтэн, жолооч, Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид юу ч хийлгүй, кино үзэж буй мэт харж зогссон нь гэрчүүдийн яриагаар нотлогдож буй юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн Ням гарагт буюу 8 сарын12-нд хуралдан, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарыг чөлөөлсөн. Мөн Б.Махбалыг хүн алж байхад хараад зогсож байсан тус яамны газрын дарга нарыг ажлаас нь халахаа мэдэгдсэн юм.
Харин Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хувьд түүний асуудлыг УИХ эцэслэн шийдэх учиртай.
Гэтэл Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өдий хүртэл албан ёсоор иргэдээс уучлал гуйгаагүйгээр үл барам Булган аймгийн МАН-ын хорооны гаралтай хэсэг нөхөд түүнийг "Жинхэнэ эр хүн, улс төрд шинэ соёл, жишиг тогтоолоо" гэх мэтээр магтаж эхэлсэн нь сошиал хэрэглэгчдийн дийлэнхийнх нь гайхшралыг төрүүлж буй аж.
Мөн сонирхолтой нь хохирогч, яллагдагч нар аль аль нь төрийн жинхэнэ албан хаагч биш, дарга нарын томилгоогоор ирж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Тодруулбал талийгаач нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нутгийн, ойрын хүн нь гэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд болмогц гэнэт дэвшин, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын даргаар томилогдсон нэгэн аж. Харин сэжигтэн буюу хүн амины хэрэг үйлдсэн гэх Б.Махбал Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн эртний танил, ойрын хүн нь гэх агаад мөн л Ж.Бат-Эрдэнэг сайд болмогц Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон байна. Түүнийг Ж.Бат-Эрдэнийн хамгийн итгэлт хүн болохыг зарим эх сурвалжууд нотолж буй юм.
Түүнчлэн Үндсэн Хуулийн цэцийн 2015 онд хуралдан нэгэн шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэвэл:
"1. Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна.
3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Засгийн газрын ... бүрэлдэхүүн, түүнд ... өөрчлөлт оруулах ...” гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дахь заалтад “... Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа ...” гэж дэлгэрүүлэн зохицуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэж заасны “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй." гэжээ.
Өөрөөр хэлбэл “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна" гэдэг нь Засгийн газрын сайд нарын аливаа алдаа, дутагдлын хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын өмнө хариуцна, нэг сайд огцрох тухай яриа байхгүй, аливаа алдаа дутагдал гарвал хэн нэг сайд бус Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцоох аж.
Ийнхүү Ж.Бат-Эрдэнэ зөвхөн өөрөө ажлаа өгөөд явах бус Засгийн газраа "чирж унагах" нөхцөл байдал бий болжээ. Албан ёсоор бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь Зам Тээврийн Хөгжлийн сайд хэвээр байгаа юм.
П.Мандах
Сэтгэгдэл0
Энэ мандах гээч хуулийн заалтыг буруу талбарлаж аллагыг хамгаалаад байна уу Батэрдэнэ оороо болих оргодлоо огсон Тэрийг нь ундэслэн УИх аар оруулж шийдээдд л болоо
Энэ найр наадам, тэмдэглэлт ой, морины уралдаанаа болиоч ээ. Хэдэн морины дарга нар нь төр засгийн албанд шургалчихаад хэзээ ямар наадам хийж морь уралдуулж зугаацах вэ гэдгийг М.Энхболдын удирдлага дор 60 -н тэрбумынхаас дутахгүй схем боловсруулан зохицуулж зугаацацгааж байна. Ямар нэг шалтаг гаргаад наадмуудыг ээлж дараалалд оруулаад тасралтгүй зугаацаж байна. Бүх улс аймаг сум баг гээд бүх шатны наадмыг 7-р сарын 11-нд хийж байх хэрэгтэй.

Даварсаар даварсаар Давгийн орон дээр гэдэг нь болж. У.Хүрэлсүх МАН намыг 2 талцуулж зодолдуулж эхэлсэн , Ж.Эрдэнэбатын ЗГ -ыг Хүрэлсүх л унагасан , одоо өөрийнхөн ээлж ирж. Хайран ч залуу . Хүний мөс ч гэж естой сонингийн цаас болж , харсаар байгаад нэгнийг ээ алуулдаг естой жудаггуй юм болж . Идэвхгүй байдлаар өөгшүүлж , бүлэглэж санаатайгаар амь насыг нь хороосон юм биш үү ? Алуурчин Засгийн Газар ОГЦОР !
ХҮРЭЛСҮХИЙГ ОДОО Л ХАРЬЯ ЭНХБАЯРЫГ ӨӨРӨӨ ЯГ ИЙМ БАЙДЛААР ХҮМҮҮСТЭЙ ХУЙВАЛДАЖ УНАГАСАН ОДОО ӨӨРИЙНХ НЬ ЭЭЛЖ ИРЖ ДЭЭ
Enkhbayar-g Sanjyn Bayar os honzondoo unahgasan. 2008-7-1 nd Enkhbayar hamgyn gol buruutai nugeltei hun. AVILGA-g Enkhbayar oogshuulsen udirdsan. Enkhbayar bol TOM NUGELTEN. Enkhboldyn olgiidoj avchirsan ni Enkhbayar.
ҮҮРЭГ гүйцэтгэгч ХҮРЭЛСҮҮХИЙНМЗАСАГ гэхээр ямар сонсогдож байна ха ха ха
HUrelsuhees yu huleedegiim be???huurhii ard tumen
Ялзрал
Sahal zail
ерөнхий сайд аа та дутуу хариуцлага тооцжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга удирдлагууд АРХИ ууж хоорондоо хүүхэн булаацалдаж зодолдсон байна тэгээд бармэн залуугийн хамрыг хугалтал нь зодсон байна энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. одоогоор хэрэг шүүхийн шатанд шилжжээ.
Иргэний Нисэхийн дарга нар гэгчид өмнө өрөөндөө ажилчидаа дуудаж ухаан алдтал нь цохиж унагадаг байсан нөхөд байгаа. Хэрэг хуучирдаггүй. Хаана ч шингэхгүй хүн хогуудаа Нисэхийн удирдлагууд солих хэрэгтэй.
Муур гэдэг архи уухаараа том хутга барьж дайрдаг мэдрэл муутай нэг дарга байна.
Тэр орой батэрдэнэ хохирогчийг өрөөндөө дуудаж айраг хиж өгөөд ажлаа өг гэсэн. Дараа нь Батэрдэний гарын хүн махбал үргэлжлүүлээд ятгаж, дарамталсан.Тэр ч байтугай зөвшөөрүүлээд тушаал гаргуулахаар хүнээ нөөц авгайг дуудсан. Эхлээд олуулаа нийлж ятгахаар архидсан. Ятгаж дийлэлгүй хэрэлдсэн сүүлдээ гадаа гараад махбал зөвшөөрүүлж дийлээгүйдээ хорсоод зодох гэж дайрсан, тэгээд зодсон, алчихан гэж бодоогүй байх. Гэхдээ алчихсан. Ийм л юм болж дээ. Сонигийн мэдээ уншихаар ингэж ойлгогдож байна. Батэрдэний заавраар батэрдэний гар хөлүүд хохирогчийг дарамталж зөвшөөрүүлэх гэж оролдсон боловч дйилэлгүй,сүүлдээ хорссондоо зодож байгаад алсан байна даа.Батэрдэнэ захиалагч нь.
Хүний нөөцийн хүүхнээр ямар тушаал гаргуулах гэж дуудсаны нь шалгах хэрэгтэй л юм бна. Талийгч алуурчдын луйвар, хулгайг нь илрүүлсэн ч юмуу, эсвэл луйвар хийхэд нь саад болсон байж магад... Алуурчдад бүлэглэн гэдгээр эрүү үүсгэж яллах хэрэгтэй.

Ард нь сайд нь байгаа болохоор даварсан байна.
ШАЛГАХ хэрэгтэй л гэх юм монгол ямар байгууллага шалгадаг юм болдоо
Монголчууд нь , нег юм ойлгохгуй юм . Медлеггуй, тенег , сетгех чадваргуй хумуусийг ажилд авч болдоггуй . Тех тусмаа , томоохон албан тушаалд. Тед нар чинь , ухаантай хумуусеес хол байдаг . Ухаантай хумуус теднеес зай барьдаг. Юу ойлгохгуй байна ве? Муу хун нь , ДАРГА болхчихоороо ...САЙН ХУН болдоггуй... харин ч муу хумуусеер албаа дуургедег юм . Муу хумуус нь , дарга болоод ...ЮУУЧ ХИЙДЕГГУЙ ЮМ.
Тэд чинь ардчилсан холбооны угшилтай гэсэн, ийм юм хийх л гэж хувьсгал хийсэн юм биш үү
Хун алсан гэх.....гэнэ уу! тэгээд тодорхой биш утгаар бичих юм.Сэтгуулч нэртэй юмнууд бичсэнээ эргэж дахин уншиж байгаач!!!!!
Зам тээвэрийн орлогч сайд гэж улаан хар мануухай хар шилэн Цогоо байхад энэ яамны ажил явахгүй шүүдээ Мэдлэг боловсрол муутай ямарч ажлын туршлагагүй хор найруулж хов ярихаас өөр юм үзээгүй нусан жур шүүдээ Энэ нөхдийг ажлаас халаад зогсохгүй ахиж төрд гай тарихгүйгээр бүүр зайлуулах шаардлагатай гэдгийг мэдэгтүн санагтүн

МАН хаа нэгтээ сэмхэн дарга болгочихоо мэдэх байлгүй.Мөнгөө төлсөн юм чинь
Энэ яамныхан ажлаа сайн хийдэг байсан бол галт тэрэг замаасаа гарахгүй байх байлаа. Байгалийн гамшгаас сэргийлсэн замын шалгалт, зам засах ажлаа хийхгүй , тэрийг нь шалгаж ноцтой асуудлыг илрүүлдэг ажилтнаа бүлэглэж алчихаад,архидан согтуураад ,төрийн ажлыг унагаж байна. Осол гарвал байгалийн гамшиг гэж гэж тайлбарлаад ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бид чадлаараа ажиллаа гээд л ямар хэрэг байна.
bitgii hutc chi er hvn shig halagdah urgudluu ugluu boloo yum bishvv
Hyn niilj alsan hymyysiig ajilaas chuluuluud l boloo yu ain’t?
Ерөнхийлөгч өөрөө хагалан бутаргах зүйл хийгээд байхад хэрэгжиж л байна
SUDLUUSHITEI ASUUDAL !!!!!! Emperor Taizongwen period: Emperor Xiao Duan Wen queen was Mongolian . Xiaozhuang Wenhuag QUEEN WAS MONGOLIAN . Shunzhi EMPEROR'S mother. Emperor Shizu Zhang [Fulin, Shunzhi Emperor] period: Queen Borjitai queen was Mongolian : Queen of the Queen of Xiaozhuang; Xiao Huizhang Queen was Mongolian ,she was Xiaozhuang granddaughter. (Mongolian) Emperor Xuanzong Cheng [旻宁,道光帝] period: Xiao Jingcheng Queen was Mongolian ; she was Westernization Pioneer, the Qing Dynasty had always pursued a policy of marriage with Mongolia. The Princess of the Qing Dynasty also continued to marry the Mongolian prince. In addition, the Qing government also encouragesMANCHU PEOPLE to marr WITH MONGOLIAN , and some places even reach the point where “every Manchurian family has Mongolians, and every Mongolian family has Manchurians”.
Chireed l unasan ni burkhanaas ugsun uureg dee
Жонхуугийн тавиул...
Энэ хун ажлаа огох тухай яриа гаргаагуй бол энэ харгислал болоо ч угуй юу хэн мэдлээ . Ямар ундэслэлээр ажлаас оорчлох болсныг нъ шалтгааныг тодруулах нъ зуйтэй. Хамт байсан дорвон ажилтанг шалгаж Зохион ялыг ууруулэх хэрэгтэй бус уу.

Сайхан чадварлаг залуусаа ажиллулах уу. Зурх зоригииг ухуулэн зомби шиг байлгах уу
Бат-Эрдэнэ ажил хийх гэж сайдаар очоогүй өөрийн олон жилийн хүсэл мөрөөдөл МИАТ хувьчлан авах гэж л очисон.тиймдээ ч МИАТ ашигтай ажиллуулж байсан Тамирыг мэргэжлийн бус гэж халаад мэргэжлийн бус өөрийн найз Баттөмөр гэгчийг томилсон.МИАТ захирал хийж буй Баттөмөрийг хурдан зайлуулахгүй бол Бат-Эрдэнэ Хүрэлсүхийн ЗГ хариуцлагаас бултуулж ажилаа өгч аварсан шагналдаа МИАТ авч монгол улсын аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулах вий!шуналтай юмнууд цадна гэж үгүй шүү
Zam teebriin saidaar B.Tsengeliig,esbel Tyyshingiin Nabsrain Zorigtiig mabij ene salbariig tseberlen ariytgaya.Ih byzar shygeljee.Ajil ni yabdaggyi,alaan,hyadaan,abilga,mongo ygaalt,ataa horsol hyyrlesen byzraas setgyylch Gantylgiin sansal bolgodog argaar l salna uu gehees oor gartc alga.

Унан шүү дээ ойлгомжтой
Hajuud haraad zugeer zogsson bol bas l gemt hereg sh dee.es uildeld n huuliin zuil amgi uguh yostoi.
hna
Батэрдэнэ боль доо. Дуугүй хариуцлагаа хүлээ.
Зоригийг алсан хэргийн захиалагч олоогүй байгаа. Харин энэ хүн амины хэргийн захиалагч нь Бат-Эрдэнэ гэдэг хүн. Алуурчинтай яг адилхан ял үүрэх ёстой доо харж л байя
hvzvvgvi hulgaichiig barihgvi nee
Mongoliin zasgiin gazar gej boon art ovriin haalgani tanil talaaraa tsuglarsan alban tushaalaa ashiglaj bayjsan hulgaich luivarchid buged gemt heregtenguud