Үндэстнийхээ соёлын өв санг төр болон иргэд хамтран хамгаалах үүрэгтэй
Нэгдүгээрт:
Эх түүхээ бүрэлдэхүүн хэсэг нэг бүрээр нь судалж таних, бичих,
Хоёрдугаарт:
Наад зах нь сүүлийн 5-10 мянган жилийн туршид өвөг дээдсийнхээ бүтээсэн биет болон биет бус соёлын их өв санг таних, бүртгэх, хамгаалах, нээлттэй болгох, сурталчлах, орчин үеийнхний үзлийн үүднээс үнэлж цэгнэх, төрөлжсөн музейнүүд нээж ажиллуулах, тэдгээрийг аялал жуулчлалын нэгдсэн том сүлжээнд зохистойгоор байршуулах шаардлага цаг үеийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол төр ба түмэн олны өмнө тавигдаж буй маш чухал асуудал, том зорилго юм. Төр засгийн зүгээс ч энэ хэрэгт байнгын анхаарал, их хүчин зүтгэл хэрэгтэй, мөн хувийн хэвшил, бүтээлч сэхээтнүүдийн зүгээс ч өргөн оролцоо, идэвх санаачилга шаардлагатай.
Тухайн улс орон, ард түмний чухам хэн болохыг нь илтгэн харуулдаг гол хүчин зүйлс бол НЭГД, эх түүх нь, ХОЁРТ, бүтээсэн материаллаг болон оюуны соёл нь билээ.
Эх түүх нь хүн төрөлхтний түүхтэй чацуурч очихоор урт, бүтээсэн соёл нь хэмжээ ба чанараараа дэлхийн томчуудтай эгнэж байрлахаар их бол тэр үндэстэн, ард түмнийг их үндэстэн, том үндэстэн гэж үздэг ажээ. Чухамхүү энэ шалгуурыг баримтлан ангилж, дугаарлаад судлаачид Их Египет үндэстэн, Их Хан үндэстэн, Их Грек үндэстэн, Их Энэтхэг үндэстэн, Их Япон үндэстэн, Их Монгол үндэстэн гэхчилэн үнэлдэг, бичдэг болоод байна. Олонх судлаач эдүгээ монголчууд бол дэлхийн хэмжээнд эхний аравт орох том, эртний үндэстэн мөн гэж үзэх болов. Монголчуудыг эхний дөрөв дэх том үндэстэн хэмээсэн санал ч бас бий ажээ.
Тоогоор цөөхөн ч гэсэн бүр XIII зуунд дэлхийг бараг бүхэлд нь эзлэн захирч байсан үндэстэнг том биш гэвээс өөр аль, ямар үндэстэнг том гэх болж байна аа? хэмээн асуудаг түүхчид ч буй. Үндэстэнгүүдийг их, бага гэж ангилахад юуны өмнө тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэж чадсан үүрэг, ролиор нь үнэлэх ёстой биз ээ. Энэ XXI зууны эхэн үед ч гэсэн монголчууд НҮБ-ын гишүүн нэг тусгаар улс, мөн их Орос, их Хятад улсад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэмжээнд оршин буй болно...
Хомосапиенс үүсэх үеийн анхны нэгэн популяци нь монголчуудын эртний өвөг байж ч болох юм. Таван тивийн хүмүүсийг европ төрхтөн, негр төрхтөн, монгол төрхтөн гэж ангилсан нь, дэлхийн хэмжээнд монгол төрхтөнд хамаарагдах хүний тоо түүхийн аль ч үед нөгөө хоёроосоо олон тоотой байсан нь, мөн шар арьстай хүмүүс халуун оронд удаан амьдрахлаараа эхлээд улаан арьстан, дараа нь хар арьстан болдог, харин хүйтэн сэрүүн оронд удахлаараа цагаан арьстан болдог нь, тэдний биеийн өндөр нь халуун талдаа намсаж, хүйтэн талдаа өндөрсдөг нь, хэмжиж болох бүх үзүүлэлтээрээ монголчууд дэлхийн дундаж болдог нь гэх мэтийн олон шалгуураар анхдагч популяцийн талаарх санаа нотлогдох талдаа ордог ажээ.
х х х
Дэлхийн цар түвшинд авч үзэх, үнэлэх аваас хүн төрөлхтний эх түүхийн танилт ба бичлэг чамлахаар хэмжээнд байгаа нь үнэн юм. Мөн тухайн аль, ямар ч том үндэстний эх түүх танигдсан ба бичигдсэн байдлаар нь үнэлэх аваас “хангалтгүй” гэсэн дүн тавигдахаар хэмжээ ба чанартай байна. Түүх бичих онол-арга зүй болон түүхийн философийн хувьд байдал бүүр ч доогуур, харамсмаар, гасалмаар хэмжээ, түвшинтэй хэвээрээ...
Том, бага аль ч улс орон, үндэстний эх түүх нь юуны өмнө бүрэн бүтэн биш байна. Тухайн үндэстний өвөг дээдэс нь чулуун зэвсэгтэн байх үедээ, мөн эхийн болон эцгийн эрхэт ёсны үедээ, тэрчлэн овог, аймгийн нийтлэгийн шатандаа, бас угсаатан, ястан болон ондоосохдоо чухам хаана нутаглаж, ямар аж ахуй эрхэлж, ямар соёлыг бүтээж байсан нь хатууруулж үнэлвээс үлгэр, домог шахам хэвээрээ л байгаа билээ. Тэрчлэн улс үндэстэн нэг бүрийн эх түүхийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болох учиртай төрийн түүх, шашны түүх, цэргийн түүх, ШУ-ны мэдлэгийн салбар нэг бүрийн түүх, соёлын салбар нэг бүрийн түүх зэргээ судлаад биччихсэн улс үндэстэн ч бараг алга байна. Монголчууд бид гэхэд л ядаж ястан нэг бүрийнхээ гарал, түүхийг нэг мөр болгочихож чадаагүй байгаа билээ...
Эх түүх маань бүрэн бүтэн болох аваас монголчуудын бүтээсэн материаллаг болон оюуны үнэт зүйлсийн их өв сан ч зуун зуунаараа тодрох, бүртгэгдэх, тоо ба чанар нь танигдах, үнэлэгдэх болно. Эх түүх ба соёл хоёр хоорондоо ийм шүтэлцээтэй.
Монголчуудын бүтээсэн их соёлын биет үлдэгдлүүд эдүгээ газрын хөрсөн доор арвин ихээрээ хадгалагдаж байна. Энэ үзүүлэлтээрээ Монгол орон дэлхийд тэргүүлж ч чадах билээ. Учир нь монголчуудын үлдээсэн соёлын биет үнэт зүйлс Ази болон Европ тивийн хөрс шорооны наад зах нь 60 хувьд нь булаастай, дараастай байгаа билээ.
Энэ хоёр тивийн ихэнх улс орны гол, том музейнүүдэд монголчуудад холбогдох соёлын биет үнэт зүйлүүд мөн олон тоогоороо бий. Тэрчлэн Номхон далайн хаяа хөвөө хавиарх усан доор ч гэсэн Монголын эзэнт гүрний цэрэг дайчдаас үлдэж хоцорсон эд зүйлс ч их байгаа...
Олон мянган жилийн туршид нүүдэллэж аж төрж байсны учир том хот суурин, музей үзмэрийн газрууд Монголд байсангүй. Тиймээс соёлын үнэт зүйлүүд нь бараг 100 хувь айл өрхийн гэрт, хүмүүсийн гар дээр байсан онцлогтой билээ.
XVI, XVII зуунаас нааш Ар, Өвөр, Баруун Монголд хэдэн арваараа буй болсон сүм хийдүүдэд хадгалагдаж байсан соёлын биет нандин зүйлүүд хэдэн мянгаараа ХХ зууны дундуур устгагджээ. Ардын уламжлалт хийгээд шашны холбогдолтой хэдэн мянган ном судар, баримал, сийлбэр, уран зураг, хөгжмийн зэмсэг, хөөмөл, цутгамал эд зүйлс шатаагдсан буюу эвдэрч булагджээ. Тэдний дунд уран барилгын, баримал, сийлбэр, хөөмөл, цутгамал, зурмал хосгүй үнэт бүтээлүүд хэдэн зуугаараа байжээ.
1921 оноос хойш шаргуу, идэвхтэй биш ч гэлээ бага багаар цуглуулж авсан ховор чухаг ном судар, гар бичмэлүүд, урлагийн бүтээлүүд хадгалах нөхцөл ба хамгаалалт, бүртгэл муугаас болж үрэгдэж муудсаар, хулгайлагдаж хорогдсоор, элдэв арга, замаар бусад улс руу гарсаар, цөөрсөөр иржээ.
Улсын төв музей, нийслэл дэх бусад музей үзмэрийн газрууд, тэрчлэн аймаг, сумдын орон нутгийг судлах музейнээс алга болсон үнэт эд зүйлс, ховор нандин бүтээлийн тоо улсын хэмжээгээр тооцох аваас хэдэн мянгад хүрсэн нь үнэн болно.
Монголдоо байх ёстой, байваас зохих олон ховор нандин зүйлүүд өнөөдөр Ази, Европ, Америк тивийн улсуудад гараас гар, музейгээс музей дамжин их их үнээр борлуулагдсаар байна. Үнэ хаялцуулах томоохон худалдаа бүр дээр монголчуудын гараар бүтээгдсэн хосгүй зүйлүүд наймаалагдаж байх болжээ.
Шунахай, сувдаг хүмүүсийн гараар орж хилийн цаана гарсан чулуун зэвсэг, чулуужсан яс, диназаврын өндөг мэт нь бараг л гадаадын томоохон музей бүрт байгаа нь чих дэлсэх болов.
Хууль бусаар, шунахайн сэдлээр булш, бунхан ухдаг, тонодог хүмүүс олон аймаг, сумдад байдаг нь ч тодорхой болоод байна. 2017 оны байдлаар ухагдаж тоногдсон булш, хиргисүүрийн тоо 100 шахам болсон гэж археологичид үзэх болжээ. Шинжлэх ухааны үүднээс тогтоосон олон улсын стандартын дагуу баригдаж тоноглогдсон музей, барилга хуруу дарам цөөн байгаа хэдий ч энэ нь аль ч намын засгийн газрын анхааралд өртөхгүй байна. Монгол улсын хот, хөдөөд нийтдээ 60 орчим музей байгаагаас зөвхөн дөрөвхөн музей стандартад нийцэхүйц барилгатай ажээ. Бусад нь тун ч эрсдэлтэй нөхцөлд ховор, хосгүй үзмэрүүдийг хадгалахчаа болж буй гэнэ. Энэ байдлаас шалтгаалан ойрын 5-10 жилийн дотор хэд хичнээн ч үнэт зүйлс, хосгүй бүтээлүүд устаж үрэгдэх аюул хаяанд ирчихээд байгаад өнөөдөр хэн ч санаа зовохгүй байна. Монголчуудын бүтээсэн биет болон биет бус соёлын өв сангийн хувь заяаг шууд гардан хариуцдаг хүн ба байгууллагын эрэлд хатаж яваа оюунлаг, эх оронч хүмүүс ч тааралдах боллоо. Арга ядахдаа тэд нэгдэж нийлээд соёлын өв санг хамгаалах төрийн бус олон нийтийн байгууллагыг буй болгоё! гэж уриалах болжээ.
Манай ард түмний олон мянган жилийн туршид бүтээсэн биет болон биет бус соёлын өвийг дэлхийд нээлттэй болгон сурталчилж эхэлснээр Монгол улс, монгол үндэстний нэр төр сүүлийн 30-аад жилийн дотор их өслөө. Өнөөдөр монголчуудыг “нүүдэлчид байсныхаа улмаас хоцрогдолд автсаар хөгжлөөс гээгдсэн ард түмэн” гэж хэн ч үзэхээ больжээ. Харин ч байгаль, экологитойгоо зохицон амьдарч аливаад оюунлаг, хүмүүнлэг ханддаг болж төлөвшсөн, хүмүүсийн хоорондох харилцааны элгэмсэг, тусархуу, зочломтхой, ах захаа мэддэг, аав ээжээ ачилдаг чухал шинжүүдийг өөртөө нэвт шингээсэн өвөрмөц аж төрөх ёсыг хэвшүүлсэн ухаалаг ард түмэн гэж үнэлэх, хүндэтгэх болжээ. Монголчуудын бүтээсэн биет бус соёлын өв сан ч судлаачид мэргэжилтэнгүүдийн анхаарлыг ихэд татах болов. Зурах, сийлэх, хөөх, цутгах, хайлуулах, хаслах, металлаар утас татах зэрэг монгол аргыг сонирхож, судалж, сурч авахыг хичээдэг гадаад иргэд ч олширчээ. Монголын үндэсний хөгжмийн зэмсгээр тоглож сурахын тулд монгол хөгжимчдөд шавь орж хэдэн сараар Монголд амьдарч байгаа хүмүүс ч олон байна. Монголын соёлын өвийг шамдан судалж байгаа хүмүүсийн тоо олширлоо. Гадаадын жуулчдын 30 орчим хувь нь Монголын соёлын өвтэй танилцах, ховор нандин эд зүйлсийг олж авах зорилготой ирдэг байна. Хятад, Төвд, Өвөр Монгол, Шинжаанаас ирдэг зарим жуулчин Монголын анагаах ухаан, эмзүйн холбогдолтой ном, судрыг зохиогчийнх нь нэрийг заан сураглаж явсан баримт бий. Жишээ нь Лүнрэг Дандар маарамбыг нэрлэж байжээ. Монголын эрдэмтэн лам нар бүтээлээ төвд бичгээр, төвд хэлээр туурвиж байсны дээр бүгдээрээ төвд нэртэй байсны учир монгол хүний бичсэн олон ном судар төвд хүний бүтээл болж ойлгогдох нь ч их болов.
Монголчууд түүхэндээ олон улс, олон том аймаг байж харьцангуй биеэ даан аж төрж байснаас болж мөн олон бичиг үсэг хэрэглэж байжээ. Өвөг Хүннү улс, хожуу үеийн Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж байсан монгол том аймгууд, мөн түрэг хэлтэн улсууд бүгд л бичиг, үсэг хэрэглэж байв. Иймээс Монгол орны хөрс шороо, хад чулуунаас хэрчлээс бичиг, зангилаа бичиг, зурган ба тамган бичиг, хятан, уйгаржин, дөрвөлжин, соёмбо, төвд, манж, тод, латин, кирил үсгээр бичсэн гар бичмэлүүд олдох учиртай. Дээрх бичгүүдийг таньж цуглуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй.
Адууны аж ахуйтай холбоотой эртний эдлэл, хэрэглэл, мөн цэрэг-дайны холбогдолтой зэвсэг, хэрэгсэл, бас мал эмнэлэг, хүн эмнэлгийн холбогдолтой нарийн багаж мэтийн талаар мэргэшсэн археологичид ч хэрэгтэй болж байна.
Орчин үед алт, мөнгө, зэс, хүрэл, төмөр олдворын найрлага дахь хольцын онцлог шинжүүдэд тулгуурлан тэднийг чухам дэлхийн аль улсад, аль цэгт хайлуулсан, цутгасан болохыг тодорхойлж чаддаг болжээ. Ингэхлээр бид өвөг дээдсийнхээ бүтээсэн металл эдлэлийг таньж, ялгаж судлах боломжтой болж байна. Нарийн багаж, тоноглол бүхий лабораториудад металл олдворуудыг судлах, шинжлэх ажлыг өргөжүүлмээр байна.
21 аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын биет үл хөдлөх дурсгалуудыг ойр дөт байдлаар хооронд нь засмал замаар холбож, дунд нь томоохон зочид буудал барьж, жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд туслах үзвэр, үйлчилгээ, явган болон мориор зугаалах богино маршрутуудыг бий болгож цогцолбор нэг бүр дээр жуулчид 2-3 хонохоор тооцоолон хөнгөн шуурхай үйлчилгээгээр хангаж өгөх хэрэгтэй байна. Гадаадын жуулчдын дунд хийсэн судалгаанаас үзэхэд “явж явж нэг газар хүрч ганц, хоёрхон зүйл үзээд л дуусдаг. Өглөө, оройд нь өөр программ байдаггүй. Явганаар болон мориор хийх богино аялал их үгүйлэгддэг. Урлаг, спортын үйлчилгээ ч цөөн талдаа. Ер нь зугаацах зүйлийн төрөл болон тоог олшруулвал жуулчид хөгжилдөх, саатах нь их болно. Жуулчид 2-3 хоногийн туршид сонирхох, саатахад зориулагдсан олон цогцолбор байх аваас нэгээс нөгөөд нь шилжин аялахад тун ч тохиромжтой байдаг” гэж олон жуулчин ярьсан байдаг. Хүннү, Сүмбэ, Нируны үеийн олон булштай, Буган хөшөө олонтой, Гэсэр ламтан болон Санжайжав аграмбын лагшин шүтээнүүдтэй, мөн Арын хангайн үзэсгэлэнт сайхан байгальтай, гол нуур олонтой Архангай аймагт гэхэд л хоорондоо засмал замаар холбогдсон нэгэн сайхан цогцолбор бүтээх боломж бэлхнээ байгаа билээ. Нэг обьектоос бусад руу нь дамжин аялсаар жуулчид 5-10 хоног ч саатах боломж бүрэн бий юм. Ийм цогцолбор бүтээх хэрэгт аялал жуулчлал хариуцсан, урлаг соёл хариуцсан яамдууд хамтран ажиллах шаардлагатай байна. Хувийн хэвшлийнхний 70-90 хувийн оролцоотойгоор ийм цогцолборыг богино хугацаанд барьж байгуулж болно. 2017 оны байдлаар үзэхэд энэ чигт сэдэж байгаа төсөл, төлөвлөгөө, бүр ажил нь эхэлчихсэн төслүүд ч байгаа билээ. Холбогдох хоёр яам хамтраад энэ ажлыг зангидаж, зохион байгулж өгөх хэрэгтэй. Засгийн газраас тогтоол гаргаж, хамтарсан комисс томилж, нэгдсэн төлөвлөгөө, төсөл боловсруулж, олон сувгаас төсвийг нь бүрэлдүүлэх аваас уг ажил тун хурдан хэрэгжих нигууртай...
Энэчлэн 21 аймаг бүрт түүх-соёлын дурсгал ба унаган төрхөөрөө хадгалагдсан байгалийн үзэсгэлэн хосолсон цогцолборууд буй болох аваас гадаад, дотоодын жуулчид, аялагчид жилийн дөрвөн улиралд үл тасран цувах болно. Цогцолбор нэг бүрийг энэ цагийн жишиг, шаардлагад нийцүүлэн тохижуулж чадах сурц, соёл, техник хэрэгсэл, хүн хүч бэлхнээ байгаа гэж хэлж болно. Энэний бодит жишээ, үзүүлэн болохуйц жуулчдын баазууд ч ажиллаж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Өмхий монголчууд бушуухан үхэцгээ
Хараал эзэндээ тусдаг юм
66.249.82.110 Америкийн IP хаягаар төр улсыг хараагаад баригдахгүй гэж боджээ янхан чинь
Энэ бол ёстой Монгол улс, төрөөс анхааралдаа онцгойлон авах хэдэн чухал асуудлуудын нэг мөн. Яаралтай арга хэмжээ авч, соёл түүхийн өв хөрөнгөө хамгаалах хууль төслийг чангатгахгүй бол одоо ер нь оройтоод байна. Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай гэдэг боловч өнөөгийн Монголчууд бид өөрсдийн хэнэггүй хандлага, анхааралгүй байдлаас болж эцэг дээдсээс үлдээж өгсөн түүхэн соёл, оюуны болон материаллаг үнэт зүйлсийн өв сангаа гадаад дотоодын шуналтангуудад алдаад дуусахнээ. Энэ асуудлыг хөндөж тавин янз бүрийн сонирхолтой тодорхой санаачлага гаргаж байгаа профессор Чулуунжав гуайн бодлогыг засаг төр дэмжээсэйдээ.
Монго нь хаанаа бн аа ? Чойжин лам сум музейн Дулааны монго Сангийн яам огохгуй Холдоод бж Бг ш дээ Юу вэ ?
Хямдхан зараад ажил хийхгүй ийм бизнэсээр занималдахаа боль
107.77.228.80 hostname: mobile-107-77-228-80.mobile.att.net ISP: AT&T Wireless Organization: AT&T Mobility LLC City: North Hollywood Region: California Country: United States (US) flag Postal code: 91603 Area code: 818 Metro code: 803 latitude: 34.1722 longitude: -118.379 traceroutecheck latencywhoisBGP routing infoblacklist check 107.77.228.80 Location Map Чи олон юм хуцах болоогуй ! Чиний коммунизм чинь СОНОСОН! Чи олон юм хуцалгуй урдах ажилаа хийгээд яв ! Чиний юм мэддэг гэж юу байсан юм ? Чиний юм чаддаг гэж хаа байсан юм ? Ухэрээ ? Chamaig oloh yum shig amarhan yum bhgui Chi 24 tsagin dotor endees deportlogdoogui deeree amar hamhiad har ajilahgui hiiged yavbal barav Other wise you in big Trouble !
107.77.228.80 hostname: mobile-107-77-228-80.mobile.att.net ISP: AT&T Wireless Organization: AT&T Mobility LLC City: North Hollywood Region: California Country: United States (US) flag Postal code: 91603 Area code: 818 Metro code: 803 latitude: 34.1722 longitude: -118.379 traceroutecheck latencywhoisBGP routing infoblacklist check 107.77.228.80 Location Map Чи олон юм хуцах болоогуй ! Чиний коммунизм чинь СОНОСОН! Чи олон юм хуцалгуй урдах ажилаа хийгээд яв ! Чиний юм мэддэг гэж юу байсан юм ? Чиний юм чаддаг гэж хаа байсан юм ? Ухэрээ ? Chamaig oloh yum shig amarhan yum bhgui Chi 24 tsagin dotor endees deportlogdoogui deeree amar hamhiad har ajilahgui hiiged yavbal barav Other wise you in big Trouble !
P Address 202.21.106.162 chi medeh yum bish ee erguu tenegee Country Mongolia State Bayanhongor Aymag City Bayanhongor Postal Code - Country Flag 202.21.106.162 - Mongolia | MN Timezone Asia/Ulaanbaatar Provider Mobinet LLC. AS Mobinet Internet Service Provider Latitude 46.194400787354 Longitude 100.71810150146
1937 онд Танкаар дайрч шатааж Эзэн нь байсан лам хуврагыг дагзанд Сумын зоож алчихаад Улдсэн жоохон юмыг нь Шашны эсрэг зуйл гэж Бурхан тахил ыг Лантуудаж, Эртний содон шоголыг Шатааж байсан улсууд шуу дээ Цэцгээ та. Нар!! Юу вэ хэн бэ Хэдэн он бэ? Хувийнхаа омчийг Энэ тэнэг хоцрогдсон чулуун хунээр залгах уу ? Хол очиж донгос !
нэг амьтан 1937 онд танкаар дайрч... гэж гуцжээ. ЭНэ монгол гэдэг улсад 1939 онд анхны бага танк оросоос ирсэн юм.
Архангайхан Танк хулж байсан шуу 1932 онд !
Үзэх харах юм байхгүй дээ. Хамгийн сайхан байгальтай гэж ярьдаг хүмүүс хол явж чадахгүй бол ядаж Байгаль нуур луу явж үзээсэй. Эцэг өвгөд нь хулгайч дээрэмчид байсан болохоор хойч үедээ түүх соёлын өв гэж гавьтай юм үлдээгээгүй юм чинь. Даншигийн наадам л үлдээсэн юм биз дээ. Тэрэнд нь жинхэнэ хүч чадалтай нь ялдаггүй, ноёны бөх нь түрүүлнэ. Орос юм уу, Хятадын харьяа
За их мэдэгчээ ажлаа хий
Баабар бичив.и
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Сөнөж байгаа төр, мөхөж байгаа улсад (Авилгалд идэгдэж, луйварчидаар цөлмүүлсээр байгаад сөнөнө) ямар ч сайхан юм байгаад хэрэггүй ээээээ. Хахаха хохохо кякякя
Илжигний чихэнд Алт хийсэнч ус хийсэнч адалхан гэдэг хэллэг өнөөгийн улс төрийн томилгоо гэгчээр томилогдсон улс орныг сүйрүүлэгчдэд таарсан үг. Эд байгаа цагт мянган сайхан санал дэвшүүлээд нэмэргүй, Чулуунжав аа
Илжигний чихэнд Алт хийсэнч ус хийсэнч адалхан гэдэг хэллэг өнөөгийн улс төрийн томилгоо гэгчээр томилогдсон улс орныг сүйрүүлэгчдэд таарсан үг. Эд байгаа цагт мянган сайхан санал дэвшүүлээд нэмэргүй, Чулуунжав аа
Энэ бол юу ч биш Үндэсний түүхийн музейг тоноод гээртээ аваачиж хураагаад байшинг нь түгжиж хаяаад 6 жил боллоо. Уран зургийн галларейг шатааж байгаад зургийг ньь хулгайлсан
Дандаа л худлаа коммунизм ханхлуулсан Хорих Хаших Захиргаадах л юм яриад Профессор оо 1937 онуудад 700-1000 сам хийдийн хоронгийг шатагаад Алтын Монголбанкны шинэхэн залуу дарга Ю.Цэдэнбал бугдыг баллаад ЗХУ ачуулсан шуу дээ ! Юрий Кручкины (Аюур гэх) Монголбанк номом олж узээрэй ! Соел ын бутээл хаа дарааад л бвйдаг гэж Хэн чамд хэлсэн юм бэ ??? Дэлхий гээд сурталчлаж эргэлтэнд орж Батлагдаж Унэлэгдэж Явах нь зуй есны юм аа
Манай Монголын юмыг тоодог хун Одрийн од ! Оросууд Эрмитажд бугд байгаа ! Тайваны номын санд бугд сайхан бж бг! Манайд зун Халж хайлаад Овол нь холдоод эвдрээд хэмхрээд Хосгуй гэж худлаа цаас н дээр тогтоох гаргаж Бичсэн боловч Захын ресторанаас доор байранд Хог новш болоод хэвтэж бг !
Манай Монголын юмыг тоодог хун Одрийн од ! Оросууд Эрмитажд бугд байгаа ! Тайваны номын санд бугд сайхан бж бг! Манайд зун Халж хайлаад Овол нь холдоод эвдрээд хэмхрээд Хосгуй гэж худлаа цаас н дээр тогтоох гаргаж Бичсэн боловч Захын ресторанаас доор байранд Хог новш болоод хэвтэж бг !
Тэр соёл өв мөв, биет биегүй урлал гэт мэт юмсыг үзэхээр жуулчид ирдгүй юм. Тийм юмыг судалдаг хүмүүс бол жуулчид биш, судлагчид. Тэдэнд жуулчнаар ирж монголын мөнгөний горхойнуудад идүүлэх мөнгө ч байхгүй. Монголын судлалч жуулчин хоёрыг ялгаж мэдэхгүй тэнэг чулуунжав дэмий балай гуцна. Тэр гятадаас ирдэг нь харин жуулчины дүрт дамчингууд, тэд нар чиний тэр жуулчны газарынхантай сүлбээтэй байдгийн.
Ardiin zuraach gavaan guian altain uuls zurag tsagaan dariin enh tuvshin hulgaalaad avsan shuu buzar
Ард түмнээ үхэр мал,эргүү цагаачид болгочихоод соёлын тухай яриахад хэцүү л дээ Гэвч ярихгүй гээд яах юм билээ
супер маленький хочтой ямар гар сүүлийн өдрүүдэд эрүүгийн ертөнцөд тодроод байгаан
Хөвсгөл аймгийн 65 хувийг бүрдүүлэгч хотгойдууд хэдий болтол халх гэж явах юм бэ?! Манжийн үеэс улбаатай энэ хэлиэгдлийг хэзээ засах вэ?
Hotgoiduud bid hagas tyreg sh dee Uvsuud shig
Ард түмнийг хагаралдуулан тэмцэлдүүлж гадаадын гар хөл болж явахын оронд иймэрхүү юм бичвэл зүгээр дээ
Үнэн шүү
Үүнд соёлын яам онцгойлон анхаарах ёстой.
Дэлхий хавтгай болсооооон коммунист Ухэрээ !
Баярласан хэрээ шиг бархирч байна уу, чи хар гэртээ хаан, бор гэртээ богд байхаа болино доо тэгвэл.