sonin.mn
ВАШИНГТОН. /whitehouse.gov/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтаа танилцуулжээ.
Эдгээрийн дунд АНУ-аас Монгол улсад суух Онцгой бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийг томилохоор нэрийг нь дэвшүүлжээ.
 
Тэрбээр 2015 оноос хойш Филиппиний нийслэл Манила хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд даргаар ажиллагаа байгаа юм. Үүний зэрэгцээ тэрбээр 2013-2015 онд Казахстаны нийслэл Астана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд даргаар мөн ажиллаж байсны зэрэгцээ ОХУ, Ирак, Швейцар, Польшид томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр Жоржтауны их сургуульд Гадаад харилцааны шинжлэх ухааны бакалавр, Колумбын их сургуульд Философийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Орос, польш, франц, тагалог хэлээр ярьдаг тэрбээр АНУ-ын Төрийн департаментын нэр хүнд бүхий 12 шагнал хүртсэн нэгэн юм. Гэр бүлийн хувьд, эхнэрийг нь Элоиза де Леон Клечески гэх бөгөөд гурван хүүхэдтэй аж.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг