sonin.mn
 
Нар дагаж дулаацсан, насны хярд ганцаардсан хүнд хайр, энэрэл хэрэгтэй. Ахмадын халамж, үйлчилгээний амин сүнс нь өндөр настаны тэтгэвэр. Тэдний 80 хувь нь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 280 мянган төгрөг авдаг. Нийгэмд тэтгэвэрийн хувь хэмжээ бага байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хувь хүн тус бүрт нь бол өөр өөр ойлголт байдаг юм билээ.
 
Тэр гуай нас сүүдэр 90 шүргэж яваа нэгэн. Сар бүрийнхээ 280 мянган төгрөгийг төрийн хишиг хэмээн залбирна. Бага байна гэж хэлсэн хүний өөдөөс” энэ хэмжээний мөнгө сар бүр тушаасан бол мөн ч том тоо гарна” гэж амыг нь таглана.
 
Түүний хувьд тэтгэвэрт гарсан цагаасаа эхлэн амьдрал ахуйдаа нэмэр болгож,  дээл хувьцас гар урлалын зүйл хийж байгаа гэнэ. Тийм болохоор хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ, цэнийг илүү их мэдэрсэн бололтой. Харин 1990 он буюу нийгэм задарсанаас хойш хуучин эдлэл сэлбэж, чанар чансаа, өнгө үзэмжийг дээшлүүлэх болжээ. Энэ давуу талыг нь эрний эдлэл сонихогчид мэдэх болсон тул гэрээр тэдэнд бас иймэрхүү ажил хийдэг аж. Эмгэнийг мэддэг зарим нэг нь” монголчууд  ухааны ур, харааны урт, гарын ур нийлсэн хүнийг уран хүн гэж хэлдэг Энэ хөгин бол тийм нэгэн” хэмээн үнэлж байна билээ. Энэ бол хувь хүн өөрийгөө авч яваа амьдарлын хар ухаан биз. Нэг хүн дээр байгаа бодит жишээ. Төр засаг ахмадуудын талаар юу хийв. Гар хумихаад зүгээр суугаагүй.Зах зухаас нь дурьдвал өндөр настны тэтгэвэрээс гадна “одонтой ээжүүдийн мөнгө”, “насны хишиг”  гээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бий.
Мөн малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хууль парламент 2017 онд баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэн  эхний есөн сард таван мянга 574 малчин өндөр настаны тэтгэвэр тогтоолгосон аж. Мөн 40 мянга 300 малчин сайн дурын нийгмийн даатгалд хамрагджээ. Энэ бол хэрэгжиж эхэлсэн хуулийн эерэг тал. Харин өнгөрсөн он жилүүдэд нийгмийн даатгалын  шимтгэл (НДШ) төлж байгаагүй малчдын  хувьд нас  хүрсэн ч НДШ төлсөн жил нь хүрээгүй тул тэтгэвэр тогтоолгож чадаагүй байгаа юм билээ. Үүнээс гадна ээжүүдийг төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нэмэх, тухайлбал дөрвөн хүүхэдтэй ээжийг улсад зургаан жил ажилласнаар тооцох хууль батласан байдаг. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эх хүнд том тус нэмэр болно гэж олон хүн хүлээж байх магадлалтай. Эдгээр хуулиудтай хамт “Малчин, хувиаараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ нөхөн төлүүлэх тухай” хууль батлагдсан байдаг. Уг хуулийн хэрэгжилт хойшлогдоод байгаа. Ирэх онд хэрэгжиж эхлэх үү, үгүй юу гэдэг талаар УИХ  хэлэлцэн шийдвэрлэнэ.
УИХ 2012 оны 9 дүгээр сард НДШ нөхөн төлүүлэх тухай хууль баталж, хэрэгжүүлэн иргэдийг хамруулахад нийгмийн даатгалын сан (НДС)-д  37 тэрбум төгрөг төвлөрсөн аж. Тус сангаас    2015 онд 302 тэрбум төгрөг  зарцуулснаар тус сангийн алдагдал нь нэмэгдсэн аж. Жишээлбэл НДС-д 37 тэрбум төгрөг нэмэгдээд, 302 тэрбум болоод буцаад гарчээ. Зөрүү НДС-ийн буюу төсвийн алдагдал болон хувирсан байна. Энд бас өөр нэг тоон үзүүлэлтийг авч үзье.  Уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө  НДС-д төсвөөс 170 тэрбум төгрөгийн тасаас олгодог байжээ. Гэтэл 2018 онд тус санд төсвөөс 605 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Зөрүү нь 435 тэрбум төгрөг болжээ. Цаашдаа зөрүү нэмэгдэх тодорхой болжээ. НДС төсвөөс тасаас авдаг сан, нэг үгээр хэлбэл хөл дээрээ зогсож чадаагүй. Тус сангийн тухай олголт 1995 оны нийгмийн даатгалын салбарыг шинэчлэсэн багц хуулийн хүрээнд гарч исэн юм. Гэхдээ НДС-ийн анхны хэлбэр өөрчлөгдөн, даатгуулагч бүрийн нэрийн дансанд орох ёстой мөнгийг 2000 оноос эхлэн улсын төсөвт ордог болгосон гэнэ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НДШ нөхөн төлүүлж тэдэнд боломж олговол НДС-ын алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас давах болоод байгаа аж. Тус сангийн алдагдал ийм өндөр байх нь цөөнхөд боломж олгосон ч бусдыгаа аваад “хайлах” аюул ард нь зогсож байна гэж холбогдох албныхан мэдэгдээд байна.
Монгол улсад хөдөлмөрийн насны сая 200 мянган хүн бий. Түүний 45 хувь нь малин, хувиаараа хөдөлмөр эрхлэгч байдаг. Харамсалтай нь тэдний 20 хүрэхгүй хувь нь НДШ төлдөг аж. Тэтгэвэрт гарах нас, НДС-ын талаар авч үзэхэд ийм байна.
 
  Г.Эрдэнэбат
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг