sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-ээрээ дамжуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан Засгийн газрын харьяаны агентлагуудын нэр бүхий дөрвөн албан тушаалтанг ажлаа хүлээлгэн өгөх чиглэл өгсөн байна. Үүнд,
1. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн
2. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор
3. Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа
4. “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нар багтаж байгаа юм.
Энэ тухай:  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: "Эхнээсээ дээрх албан тушаалтнуудын ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлүүд нь ирж байна.  Лхагва гаригт болох Засгийн Газрын ээлжит хуралдаанаар эдгээр дөрвөн албан тушаалтанг албан ёсоор чөлөөлнө" гэв.
Гэвч энэ нь хангалттай бус билээ.
Олон нийт МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээс  ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-ээрээ дамжуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан Засгийн Газрын нэр бүхий хоёр сайд, УИХ-ын гишүүд, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан нарт ямар хариуцлага тооцохыг л хүлээж буй нь нууц биш.
Хэрэв жинхэнэ хэргийн эздэд л хариуцлага тооцож чадахгүй бол У.Хүрэлсүхийн хариуцлагын тухай шаардлага ердөө л хоосон яриа болж үлдэнэ.
 
С.Сарнай