sonin.mn
Цаг агаарын эрс тэрс үзэгдэл ба улс төрд халуурал бий болсон өдрүүд
 
 
Монгол орны өвлийн эхэн сарын энэ үед сибирийн хүйтэн циклон бүх нутгуудад аажмаар ноёрхон салхи шуурга намдаж дүн өвлийн хүйтний эрч тогтмолжин чангардаг билээ. Гэтэл Монголын баруун бүс нутаг Алтайн их ууулсын өвөр хэсгээр ер бусын дулаан цаг уур хэсэг хугацаанд үргэлжилсэний үр дүнд сибирт үүссэн хүйтэн циклон ба дулаан фронтын мөргөлдөөн үүсч энэ улиралд ховорхон тохиолдох хүчит салхи шуурга үүсч 200 гаруй гэр хашаа нурж, байшин барилгын дээвэр хуурсан, цахилгаан шугам сүлжээний тулгуур багана хугарч унасан онц аюултай үзэгдэл болов.
Монгол оронд жил жилийн хаварын 3,4 сарын үед л халуун ба хүйтэн фронтын мөргөлдөөн цөөнгүй тохиолдож хүчтэй салхи үүсэх ба дараа нь шар шороон түйрэн үргэлжлэн явагддаг билээ. Температурын эрс өөрчлөлтөөс бий болдог хүчтэй салхи шуурга хэд хоногийн дараа зогсож их хүйтний улирал эхлэн нийслэлийн агаар мандалд хар утаан судал тогтмолждог гамшигт үзэгдэл айсуй.
 
Харин улс орны улс төрийн амьдралд засгийн эрхэнд баттай суурьшсан олигархи баячуудын бүлэглэл ба эрүүл эерэг хүчний хооронд ширүүн тулаан өрнөж У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын бүлэг яльгүй ялалт байгуулав.
 
Энэ тулаанд гадаад  дотоодгүй нөөцөлсөн их мөнгөний эзэд болох оффшорчид, олигархууд хүчтэй эсэргүүцэл үзүүлэв.
Тэд сүүлчийн цайзаа хамгаалан үлдэхийн төлөө бүхий л аргаа хэрэглэсэн боловч ард олны дэмжлэгийг хүлээсэн засгийн эсрэг хүчин мөхөстөв.
Эерэг хүчнүүд баттай нэгдэж ард түмнийхээ хүчийг нэгэн чиглэлд зангидаж чадваас улс төр,эдийн засгийн уур амьсгал аажимдаа зөөлрөх нь гарцаагүй.
 
                           Л.Лхагва