Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш бүтэн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот “эзэнгүй” байна. МАН-ынхан хоёр тийшээ харж, хор найруулсаар Хотын даргын асуудал сар шинэтэй золгох нь бараг л тодорхой болчихлоо. Уг нь энэ албан тушаалд гурван хүний нэр яригдаж байгаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар өрсөлдөж буй. Эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, тэднээс сонголтоо ч хийчихээд байгаа. НИТХ руу С.Амарсайханыг хотын дарга болгохоор нэрийг нь явуулсан байдаг. МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг зүтгүүлж, удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан. Гэсэн ч С.Амарсайханыг НИТХ-ын гишүүд нь хүлээж аваагүй.
Удирдах зөвлөлөөс ирсэн нэрний дагуу НИТХ хуралдаж, хотын даргыг сонгох байсан ч хурлын ирц бүрдээгүй юм. Тэгэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхийнх нь халаасанд өөр хүний нэр байгаа гэсэн үг. Ийнхүү МАН-ын удирдах зөвлөл, нийслэл дэх МАН-ын бүлэг хоёрын санал мөргөлдснөөс Хотын даргын томилгоо гацчихаад байна.
Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хотын даргыг сар шинээс өмнө томилох боломж харагдахгүй байна. Эрх баригч нам бүлэглэл хоорондоо эв зүйгээ ололцож чадахгүй бүгд л нэг нэр бариад зүтгүүлсэн байдалтай байна” гэв. Мөн үүнээс гадна МАН-ын улс төрийн зөрчил парламент төдийгүй яам, тамгын газарт ч түр орлон гүйцэтгэгч нарыг олноор бий болгоод байна. Гурван ч салбарын сайд , дэд сайдын асуудал тодорхойгүй байна. ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гээд сайд нарыг нь чөлөөлөх, томилох хуулийн хугацаа нь ч өнгөрчихөөд байгаа билээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хотын захиргааны байрыг бөгс хошногоны бузраас цэвэрлэх ариулах ажлыг Чойжамц хамба тэргүүтэй гандангийнхан хийнэ гээд хүлээлгээд байгаа гэсэн.
Чищш хот даргагуй хэруул уруулгуй хичнээн сайхан байна энэ их хэруулийн хажуугаар цас мас халтиргааны хэруул нэмж яах гээв ер нь хот даргагуй бол амар юм байна
Даргатай боллоо гээд утаа арилах биш дээ, утаагуй болтол эзэнгуй байж л байг, утаагуй болоод ирэхээр наадмын тесев месев баталж гарын усэг зурах нэг малыг эрхбиш томилох байлгуй
hezee ezentei baisiim???? ezen geej dandaa hulgaich deeremchin ulun chono nuud irj huu haman zalgij niislel gechihjeeee . pisdaaa ard tvmniig uhsan nvhend dvlvvlsen tonuulchid tonil
эзэнтэй байлаа гээд яах гэж. тэртэй тэргүй юм хийх биш. харин авилгын нэг албан тушаал алга байна гэдэг чинь улсад ашигтай шүү дээ.
дэлхийгээр дүүрэн хотууд байдаг,хотын ажлууд даргатай даргагүй явагддаг,тогтсон бараг нэг хэвийн ажлууд байдаг,хэн хэн юу хийхэв,ямар цалин хөлс авах нь үнэлэгдэж тооцогдсон байдаг,дэлхийгээр дүүрэн хотын даргууд байдаг гол нь хотын дарга гэдэг тэр "хэвшсэн"ажлыг улам сайжруулаад аваад явж чадах хурган дарга нарыг томилох чадахгүй байгааг нь халах ,чухал чухал шийдвэр болон ажлуудыг биечлэн хянах болон удирдах л үүрэгтэй,манайд тийм л Хотын Дарга хэрэгтэй байна
Erh medliin tuluu zodoon,luivar n tsaaguuraa shiidegdheer 1 nuhur ireed l sain shaaj ugnu duu ard tumnii mungu bayalgiig
OVOL AVTOBUSNII HURELTSEE MUU UED DAVHAR AVTOBUS YAVUULMAAR
hudal unen medehgui demiireh hereg yu bn? harin ene hotiin utaagaa hurdan shiideh asuudal yaraltai yrih heregtei bn tur zasag maani heruul jagsaal gej dampuuaad bhaar utaanii asuudlaa yun turuund yrimaar bn shuu!!!
хэн ч болсон нээрээ л хотын утаа арилахгүй юм чинь хий дэмий дарга гэж мануухай гаар яах юм. Амарсайхан болвол бүр ч самрах биз