"Бид мөн үнэнч шударга шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх болно" гэж мэдэгдсэн байна.
"Коммерсантъ" 15.01.2019
"Алтан Дорнод - Монгол" алтны компанийн эзэн асан Сергей Паушок "Газпромбанк" болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд ханджээ. Паушок тус банкыг Монголын Засгийн газартай хуйвалдан, бизнесийг нь унагаасан гэж буруутгаж байгаа юм. Банк үүнд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Сергей Паушок өмнө нь энэ асуудлаар шүүхдээд хэд хэдэн удаа ялагдал хүлээж байсан билээ.
"Газпромбанк", тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг гаргасан Паушокын гомдлыг Нью-Йорк мужийн шүүх 2019 оны нэгдүгээр сарын 8-нд бүртгэн авсан байна. Паушок хөрөнгийг нь луйврын аргаар булаан авсан, хуурамчаар өр үүсгэсэн, сэтгэл санааны хохирол хэмээн 2.25 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.
"Газпромбанк", Сергей Паушок нарын шүүхийн маргаан 2006 оноос эхтэй. 2006 онд Монголын Засгийн газар алтны компаниудад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оноосон бөгөөд "Алтан Дорнод- Монгол" компани ч татвар төлөх болсон. Тэр үед тус компанийг Паушок гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар эзэмшиж байв. Жилийн дараа Паушок Монголын Засгийн газрын энэ шийдвэр түүнд 1.6 тэрбум долларын хохирол учруулсан гэж Стокгольмийн шүүхэд хандсан. Харин Монголын Засгийн газар хариуд нь тус компанийн данс, эд хөрөнгийг хураан авснаар компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
Ноён Паушок бизнесээ 23 сая ам,доллараар "Phoenix Sino Limited" компанид зарсан.
Стокгольмийн шүүхэд Паушок ялагдлаа. "Алтан Дорнод Монгол" компани 2006 онд Газпромбанкаас 30 сая долларын зээл аваад байв. Зээлийг ноён Паушок, "Алтан Дорнод Сибирь" компанийн батлан даалтаар олгосон бөгөөд 2011 онд "Газпромбанк" энэ мөнгөө эргүүлж авах, мөн дээр нь 22.7 сая долларын нөхөн төлбөр авахаар ОХУ-ын Шүүхэд хандан ялалт байгуулсан юм. 2015 онд "Газпромбанк" энэ хэргийг Монголын "Batbrothers" компанид хариуцуулсан байна. Паушокын хуульчид "Batbrothers" компанийг шудрага бус үйл ажиллагаа явуулсан хэмээн бас шүүхэд гомдол гаргасан байдаг.
Энэ удаагийн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан шинэ заргадаа Паушок "Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа "Газпромбанк"-ын төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум долларын бизнесээ 23 саяхан доллараар зарахаас өөр аргагүй болсон. "Газпромбанк" нь "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая доллар луйвардан авах гэж оролдсон" гэж тайлбарлажээ. Мөн "Энэ луйвраа хэрэгжүүлэхийн тулд тэд "Batbrothers" хэмээх зохиомол компанийг ашигласан. "Batbrothers" нь Газпромбанкаас "Алтан Дорнод" компанийн өрийг нэхэх эрхийг худалдан авсан. "Batbrothers компани" Газпромбанктай хамтран энэ эрхээ шүүх дээр хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэд ОХУ, Нью-Йорк мужийн шүүхүүдийг ч хууран мэхэлсэн. Монголын "Batbrothers" компанийн ард "Газпромбанк" байгааг баталсан бүх баримт бидэнд байна. Бид мөн үнэнч шудрага шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх болно" гэж мэдэгдсэн байна.
"Газпромбанк" энэ талаар "АНУ-ын шүүхэд бидний эсрэг гомдол гаргасан гэсэн ямар нэг зүйл сонсоогүй байна. Сергей Паушокоос авах өрөө "Batbrothers" компанид зарсан. Тус компани нь Сергей Паушок Монгол дахь бизнесээ зарсан эрхмийн компани. Нью-Йорк мужийн шүүх түүнийг 25 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг өмнө нь ч гаргаж байсан" гэж манай сэтгүүлчид мэдэгдлээ.
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: www.ub.life
Сэтгэгдэл0
Holion bantan ?
БАЛАЙ ОРОС МОНГОЛООС АВАХ АЛБАТАЙ ЮМ УУ.
Алт нь байвал олборлоход амархан. Бас алт бол валют. Ер нь алтны уурхайнуудыг төр авбал таарна.
Манай ичдэггүй лоолой Занданшатар тэргүүтэй хэдэн нөхдийн санаачилсан балай хуулийн балаг .......
Монголын минь газар нутгийн баялагийг булаалдсан ноход Нью-Йорк мужийн Дээд шүүхэд хэлэлцдэг болсон юм уу?
yer ni ch manaihan gadniihaniig shoglood l bdg 1 odor balrah vii, Ganbold h gsn ulstorchidtei huivaldaj bgaad Paushokiig urgeljluuleh bolomjgui bolgoson l biz.
Ц Элбэгдоржийн эс үйлдлээр авч гарах мэргэн арга байна субьектив талаас хэрэг боловч овьезтив талаас хийгдээгүй тул хэрэг болохгүй байх иым аргаар шалгасан болж Өөр өусад олон хэргийг нуун авч хоцрох гэж байгаа юм биш үү кк наад зах нь Эрдэнэтийн 49 хувийн П Цагаан Гэрэл нартай хуйвалдан солонгос иргэнээ авилгалаар авсан олон сая доллорын хэрэг гээд батлагдсан лон хэргийг шалга гэж үүрэгдэхгүй байна ккк

Нармай Азийг доорд үздэг Оросуудтай холбоотой бүхэн Монголд лоосуутай. Эрдэнэт,Төмөр зам,Алтан дорнод Монросцветмет(Асгат гм)! Т Ганболдын Phoenix Sino Limited гэдэг компанийн нэр нь 凤凰中华有限公司 Хятад соёлын "Галт шувуу" гэдэг Луугийн дараа орох 2 дахь Хятадыг төлөөлсөн үлгэрийн шувууны нэртэй нь сэжигтэй. Монголд Хятадын гэдэг нэрнээс жийрхдэгийг Ганболд мэдэхгүй байх боломжгүй байтал 中华 Хятадын компани гэдэг нэрийг яагаад авав! Энэ компанийн жинхэнэ эзэн Ганболд лав биш! Хөрөнгө оруулагчид нь Хятадууд гэдэгт эргэлзэхгүй байна.
"Batbrothers" компани Грек юм уу Киприйн оффшорт бүртгэлтэй Оросуудын түр зуур луйвар хийх гэж байгуулсан компани байх магадлалтай.Хэдэн жилийн өмнө ийм компанийн эздийг олох боломжгүй байсан бол одоо Дэлхийд байдал өөрчлөгдөж оффшорууд АНУ-н шахалтанд орж байгаа.Америкийн шүүх Оросын шүүх шиг өөрийн талд шийдвэр гаргахгүй ухна.Монгол эвгүй байдалд орох магадлал өндөр юм.
Ах ах гэж бялдуучлаад байдагсан энэ удаа арай л өөрөөр нэрлээд байнаа даа болж байгаа юм уу
Ажнайд хувьцаа ноогдол ашигаа дээрэмдуулсэн орос еронхийлогч монголын бух хууль хяналтанд хандаад хуйвалдаанд итгэл алдарч одоо олон улсын шуухэд хандаж байгаа гэсэн
Тэнэг Орос зайлаарай
Тэнэг Орос зайлаарай