НИТХ-аар санал будлиантуулан байж Хотыг удирдахаар дэмжигдээд буй С.Мөнхчулуунтай холбоотой таагүй мэдээллүүд олон нийтийн дунд ихээр явж байна. Сэлэм эргүүлж танхайрсан, хар тамхины хэрэгт холбоотой гэх дүүгийнх нь мэдээллээс гадна хадам ээжийнхээ нэр дээрхи компанид төрийн өмчийг хувьдаа авахаар санаархсан гэх асуудал ил болов. 
Тодруулбал С.Мөнхчулууны хадам ээж болон хадам дүүгийн нэр дээрхи “Наранбулаг сервис” ХХК нь төрийн өмчийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвд байрлах “Улаанбаатар радио”-ын үйл ажиллагаа явуулдаг ажлын байр, үл хөдлөх хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгохоор 10 жил оролдож байгаа гэнэ. 
 
 
 
Үүнийг нь хотын даргад дэмжигдээд буй С.Мөнхчулуун нь 2019 онд Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад “Наранбулаг сервис” ХХК-д хувьчлан өгөх зорилгоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтанд НИТХ-ын тогтоолын заалтыг зөрчин оруулсан байна. 
 
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Мөнхчулуун нь тус үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгохын тулд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажилтан, албан хаагчдад удаа дараа дарамт үзүүлж байсан гэх бөгөөд “Улаанбаатар радио”-ын үйл ажиллагаанд олон жилийн турш саад болсоор иржээ. 
Эндээс харахад энэ нь төрийн албыг наймаалцдаг 60 тэрбумын гэх хэргийн бодит жишээ болж таарч байна. Хэрэв С.Мөнхчулуун Нийслэлийн Засаг даргаар томилогдвол нийслэлийн өмчөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд хувьчлан  өгөх санаархлаа биелүүлэх магадлалтай гэдэг хардлага төрж байна. 
Нэр цэвэр бус МАНАН бүлэглэлийн гар хөл, дүү нь сэлэм барьж иргэдийг дарамталсан, хар тамхины хэрэгт холбогдсон ч шүүх цагдаа дээр хэрэг нь замхардаг хууль завхруулагч ийм хүнээр Нийслэлийг удирдуулна гэдэг тохиромжгүй гэдгийг эрхэм Ерөнхий сайдтан танд уламжлах нь зүйн хэрэг. Төрийн их цэвэрлэгээ хийж буй  гэх таны  зарчимд, таны багт ийм ёс зүйгүй хүн шургалах гэж буйг зогсоож өгөхийг хүсч байна.
 
Л.Ганзориг