БНХАУ, Бүгд Найрамдах Перу Улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай протокол арваннэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн нөхцөл бүрдэж байна.
Хятад, Перу улс 2018 оны арваннэгдүгээр сард чөлөөт худалдааны хэлэлцээрээ шинэчлэх хэлэлцээг эхлүүлж, зургаан жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сард шинэчилсэн протоколд гарын үсэг зурсан юм.
Шинэчлэлийн хүрээнд барааны гарал үүслийн дүрэм, гаалийн журам, худалдааг хөнгөвчлөх зохицуулалт, оюуны өмчийн хамгаалалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг өмнө нь мөрдөж байсан долоон бүлгийн зохицуулалтыг боловсронгуй болгожээ. Түүнчлэн цахим худалдаа, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, байгаль орчин ба худалдаа зэрэг шинэ чиглэлийг хамарсан таван бүлэг нэмж тусгасан байна.
Мөн үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хязгаарлалт тогтоосон үйл ажиллагааны жагсаалт буюу сөрөг жагсаалтын зарчмаар цаашид хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Энэ нь хоёр улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтад учирч буй саад тотгорыг бууруулахад чиглэж байна.
Хятад, Перугийн чөлөөт худалдааны анхны хэлэлцээр 2010 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнээс хойш хоёр улсын худалдааны харилцаа эрчимтэй өргөжжээ. Тухайлбал, 2009 онд 6.4 тэрбум ам.доллар байсан хоёр талын худалдааны эргэлт 2025 онд 50.4 тэрбум ам.долларт хүрч, бараг найм дахин өссөн байна.
Шинэчилсэн протокол хүчин төгөлдөр болсноор худалдааны үйл ажиллагааг илүү шуурхай, ил тод болгох, бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих боломж нэмэгдэхээр байна. Ялангуяа цахим худалдаа, үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжих төлөвтэй байгаа нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.
Даваа - 11 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
1. "Сүнсэн хотууд" ба үл хөдлөх хөрөнгийн хөөс: • Хятадын ДНБ-ий 25-30 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар дангаараа бүрдүүлдэг. • Гэвч тус улсад өнөөдөр ямар ч хүн оршин суудаггүй, бүхэлдээ хоосон хаягдсан 60-90 сая гаруй орон сууц бий. Энэхүү барилгын салбарын хэт хөөсрөл болон томоохон хөгжүүлэгч компаниудын дампуурал санхүүгийн системд нь асар том эрсдэл дагуулж байна. 2. Түүхэн дэх хамгийн хурдан хүн амын хөгшрөлт: • Олон жил үргэлжилсэн "Нэг өрх - Нэг хүүхэд" бодлогын уршгаар Хятадын хүн ам хурдацтай хөгширч, төрөлт эрс буурсан. • Тооцоолсноор 2035 он гэхэд Хятадын тэтгэврийн насныхны тоо 400 саяд хүрэх бөгөөд энэ нь АНУ-ын нийт хүн амаас ч олон юм. Ирээдүйд ажиллах хүч нь цөөрсөн атлаа тэтгэврийн ачаалал нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтөд ноцтой цохилт болж байна.
3. Залуучуудын ажилгүйдэл ба нуугдмал статистик: • Их сургууль төгсөгчдийн тоо жил бүр дээд амжилт тогтоож байгаа ч тэднийг шингээх хангалттай ажлын байр дотооддоо алга байна. • Хятадын хотуудад залуучуудын ажилгүйдлийн түвшин 20 хувийг давж, ажилгүйдэл газар авснаас үүдэн засгийн газар нь уг статистик мэдээллээ албан ёсоор зарлахаа зогсоож, нууцлахад хүрсэн. 4. Орон нутгийн засаг захиргаадын асар их өр: • Гаднаа өндөр хөгжилтэй, гялалзсан дэд бүтцээрээ гайхагддаг ч Хятадын орон нутгийн хотууд болон мужууд санхүүгийн гүн хямрал, өрийн туйл болсон. • Орон нутгийн засаг захиргаадын албан бус буюу нууц өрийн хэмжээ 9-11 их наяд ам.долларт хүрсэн нь Хятадын улсын санхүүгийн системийг дотроос нь нурааж болзошгүй эмзэг цэг гэж үздэг.
5. "996" ажлын соёл ба нийгмийн сэтгэл зүйн хямрал • Өглөөний 9 цагаас оройны 9 цаг хүртэл, долоо хоногийн 6 өдөр ажиллахыг шаарддаг "996" хэмээх хатуу соёл Хятадын залуу үеийг туйлдуулж байна. Энэхүү хэт ачаалал, нийгмийн дарамтаас үүдэлтэй амиа хорлолт, стресс, сэтгэл гутрал болон залуусын гэрлэх, хүүхэд төрүүлэхээс татгалзах хандлага (нийгэмд идэвхгүй болох үзэгдэл) улс орныг нь дотроос нь сулруулж байна.