Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ордноо ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган золгож, хөөрөг зөрүүлэв.
Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.
Төрийн золголтод оролцсон ахмадууд:
Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогтоо
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид.
Сэтгэгдэл0
Za za hurdan duusgaad, hariutslaga tootsoj ajlaa ehle !!!! Ideed l bariad l. Mongo avaad sullaad l . ard tumen huvhairlaa! !!!!!!!!!!!!
yu yariad baigaa yum be?Bileg dembereltei eder bid taabar zolgoj tabgatai ideegeen idmeer bna?neg yrbagchiig ygeer yabmaargyi bna!Mongol hyn ta mensen bol eneeder demiirehgyisen?bis boltoi tanii ygeer ch yu hiiheb dee!!!targan tabtai habarjaarai,Mongolchyyd aa!!!
Minii eej nasaaraa eruul mendiin tuluu ajillal bna 90 hurch bna minii eejed uagaad irj amar mendiig ni asuuhgui bgaan 2 nuuree boli 3 aaaaaaa ineedtei um bw
Ene chini tsever shou sh dee End gomdood buhimdaad baih hereggui ee.Ovgod deedsee hundeldeg, ah zahtai hun bolj haragdah gej l Oorsodiigoo peklamdaj baigaa yum
Ovog deedsiinhee hols hucheeree buteesen ulsiin geh nertei ali l ongotei oodtei buhniig uneguiduulj gadnii har gartuudtai niilj uneguiduulj avsan gem nuglee eronhiiologch mani haatsailj baigaa uhaantai yum doo
Garch baigaa Gahai jild Ard tumen amar amgalan baij Avilgachid aaviindaa moriltsgoo
Ямар ч бай энэ 3 хүн Монгол Төр Хууль ёсыг сандайлсан Мие.Эбагийнхантай тэмцэж амжилт олж байгаа.
Нэг танкчин,2 мурийтай тоглоомчингууд хувьсгал хийлээ юу,тийм юм байдаггүй юм аа.Нэг МАНАН нөгөө МАНАН-гаар солигдож байгааг удахгүй ойлгоцгооно оо