sonin.mn
УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэг ч удаа хурлаа таслаагүй байнгын хороогоор НББСШУБХ нэрлэгдлээ.
Уг хороонд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг нарын гишүүд багтдаг юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (НББСШУБХ) намрын ээлжит чуулганы хугацаанд 11 удаа хуралдаж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хууль, түүнийг дагалдсан хоёр хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийж, харьяа таван байгууллагын тайлан, мэдээлэл, хяналт шалгалтын ажлын таван тайланг хэлэлцжээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг тус тус сонсож, Засгийн газарт тодорхой чиглэл хүргүүлсэн байна. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх болон Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг зургаан тогтоол баталж, холбогдох байгууллагуудад зургаан удаа зөвлөмж, чиглэл өгсөн байна. 
 
Э.Сүрэн