sonin.mn

Эрүүгийн өршөөлийн хуулийг би дэмжиж байгаа. Аль болох өргөн хүрээг хамруулж батлах ёстой. Шоронд байгаа олон мянган залуус, эмэгтэйчүүд, настайчуудыг, хүүхдүүдийг бүгдийг чөлөөлөх ёстой. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгтнүүдийг чөлөөлөхийн төлөө Эрүүгийн өршөөлийн хууль чиглэх ёстой. Ер нь өршөөнө, уучилна гэдэг бол муу зүйл биш. Хүн төрөлхтний хамгийн хүчтэй зэвсэг өршөөл, уучлал, энэрэн нигүүлсэх сэтгэл. Монголын төр өршөөдөг, уучилдаг, нигүүлсдэг гэдгээ ард иргэддээ харуулах цаг болсон гэж бодож байна.
/news.mn сайт/