sonin.mn

Түүнээс гадна оросоос оруулж ирж байгаа буудайнд цацраг өндөр байдаг. Учир нь тэд химийн бодис их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн хойд хөрш маань хорин жилийн нөөцтэй байдаг юм. Тэгэхээр Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар нарын оруулж ирж байгаа буудай шинэ ургацынх байж чадах уу гэдэг ч бас эргэлзээтэй. Хадгалалтын хувьд ч асуудалтай. Улсаас агуулах гаргаж өгдөг гэвэл ташаа ойлголт. Хувь хүмүүс, компаниуд нь өөрийн агуулахдаа хадгална. Тэр нь модон байшингууд шүү дээ. Өмнө нь Казахстанаас оруулж ирсэн буудайнаас өт хорхой илрэн бөөн дуулиан болж байсан гашуун туршлага бий. Гэтэл одоо долоон вагон буудай ороод ирчихсэн л байна шүү дээ.
/"Зууны мэдээ" сонин/