sonin.mn

50 жил гэдэг хэдэн ч эхнэр сольж болохоор хугацаа байгаа биз. Анхнаасаа биенээ хайрлаж, хүндэтгэж, ойлгож байх хэрэгтэй. Олон жил хамт амьдрахаар сүүлдээ харцаараа ойлголцдог. Өнөөдөр ийм, тийм юм яриад хэрэггүй юм байна гэж мэдэрдэг. Тэр хүний буянаар хоолоо хамаагүй чихэлгүй тааруулж идэж, энх тунх байна. Оройн хоол аягалахдаа хүртэл өнөөдөр хэдий хэмжээтэйг өгөх вэ гэдгээ мэддэг, мэдэрдэг хүн. Хоолоо идчихээд нэммээр санагдвал эхнэр рүүгээ харна. Өгөх янзгүй бол халбагаа долоогоод тавьдаг. Дахиад идэх үү гэсэн янзтай байвал нэмүүлье гэнэ. Нэг хүн мэт ойлголцтолоо дасна гэдэг мөн айхтар аа, тийм ээ.
/"Зууны мэдээ" сонин/