sonin.mn

Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. Тухайлбал, Хонхорын усан сан бүхий газар хар тугалганы боловсруулах үйлдвэр байгуулсан МАН-ын гишүүн БЗД-ийн нэгдүгээр хороонд нэр дэвшиж байна. Мөн улс төрийн намууд увайгүй аашилж байгаа. Нэгнийхээ сонгуулийн хороон дээр тагнах, чагнах төхөөрөмж тавих явдал эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн АН-ын хорооноос чагнах төхөөрөмж илэрсэн байна лээ.