sonin.mn
Улс төрд хүчээ үзэхгүй гэлээ ч гэрийн мухар сахин суухыг би хүсээгүй. Тэтгэвэрийн нас арай болоогүй, ажлын бага сага туршлага бас байна. Тиймээс ажил эрхлэх, улс орондоо зүтгэх ёстой. Тэгэхдээ улсдаа, журмын нөхөддөө ус биш, тус болох ажлын цэгээ зөв олох хэрэгтэй. Тийм цэг нь элчин сайдын ажил байж болох юм байна гэж бид ярьсан. Тэгээд л энэ асуудал ийм замаар явж байгаа нь энэ.
 
( "Open Door" сонин)