Тусгай олимпын зуны XV наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Монгол Улсын багийн ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ.Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл, ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд ч ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид тэмцээнээ өндөрлүүлэв. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм. Э.Билгүүн энэ жил 18 настай. Тэрбээр 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа жүдогоор хичээллэжээ. Тусгай олимпын наадамд оролцохоор ирэхээсээ өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, медалийн төлөө өрсөлдсөн. Э.Билгүүн 63 дугаар сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр цаашид жүдогийн шилдэг тамирчин болж, амжилтаа ахиулах хүсэлтэй байгаа талаараа ярьсан байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин