sonin.mn

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг Филиппин улсын Манила хотод дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөө дэвжээнд гарахаар болсон. “Чингисийн цавчилт” хэмээх нэрээр тулааны спортын ертөнцөд алдаршсан Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын бүсийн төлөө Вьетнамын тулаанч Мартин Нгуентай дөрөвдүгээр сарын 12-нд хурд, хүчээ сорих юм. Түүний өрсөлдөгч Вьетнамын тулаанч Мартин Нгуент 29 настай, 173 см өндөр, мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялсан нэгэн аж. Ж.Нарантунгалагийн хувьд өдгөө 43 настай, 18 тулалдахдаа 14-т нь ялалт байгуулсан тамирчин юм.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин