sonin.mn
Увс /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас төрсөн ах дүү гурван аймгийн хурц арслан болох М.Борбан, М.Азкэй, М.Нажкей нарын нэрэмжит 12-15 настнуудын 2019 оны "Улсын аварга шалгаруулах" үндэсний бөхийн барилдаан Баян-Өлгий аймгийн Спортын ордонд энэ амралтын өдрүүдээр болж өнгөрсөн байна.
 
Тус барилдаанд Б.Баттулга, М.Балжинням нарын дасгалжуулагчтай Увс аймгийн өсвөрийн бөхчүүд урамтай сайхан барилдаж, багаараа хоёрдугаар байрт шалгарч цом, мөнгөн медаль хүртжээ. Тухайлбал, 13 насанд М.Майдар нэг ч уналгүй түрүүлж алтан медаль хүртсэн байна. Мөн Б.Бумбаяр мөнгөн медаль, Н.Тэмүүжин хүрэл медаль, Б.Даншигбизьяа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг