Хөлбөмбөгийн 2022 оны дэлхийн аварга, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны тохирол Малайзын нийслэл Куала Лупмур хотод боллоо. Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194 дугээрт бичигдэж буй Брунейн багийнхантай учраа таарч, зургаадугаар сарын 6, 11-ний өдрүүдэд тоглохоор болсон байна. Эхний тоглолт Улаанбаатарт, хариу тоглолт Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод болох хуваарь гарчээ. Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл “Их амаргүй сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх баг чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Германы дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна” хэмээжээ. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харьяалалтай бол бусад нь дотоодын лигтээ тоглодог аж.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
За ёстой юу чаддаг болсноо Монголын шигшээ яруу тодоор үзүүлээд өгөөрэй! Энэ давааг ч давчих байлгүй дээ! Олигтойхон байгаад байвал битүү стадионы сүүдэр харагдаж л байна шүү!
MONGOL-187,BRUNEI DS-194,MACAU-183,SRI LANKA-202,LAOS-184,BANGLADESH-188,MALAYSIA-168,TIMOR-LESTE-195,CAMBODIA-173,PAKISTAN-200,BHUTAN-186,GUAM-193,ed buged adilkhan baguud,zorig tev cheer,ukhaan kheregtee tegvel ,MONGOL YALN