sonin.mn
Үндэсний бөхийн энэ сарын барилдаан өчигдөр сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанаар эхэллээ. МҮБХ-ны гаргасан хуваарийг үзвэл энэ сар хамгийн олон барилдаан болох юм байна. Цаашид найман барилдаан хүлээж байгаа юм. Үүнийг тодруулбал, энэ сарын 7-8-нд С.Цэрэн аваргын нэрэмжит өсвөр үеийнхний барилдаан.
 
-9-нд “Их засаг” их сургуулийн 25 жилийн ойд зориулсан “Улсын начин цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
-16-нд “Босоо” Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
-17-нд Аймаг, цэргийн цолтон, залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.
-21-нд Атрын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
-22, 23-нд Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Дархан-Уул аймагт болно.
-26-нд Улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан.
-27-нд Монгол бахархлын өдөрт зориулсан уламжлалт барилдаан тус тус болно.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин