МОСКВА. /TASS/. 2016 оны Олимпын наадмын хүрэл медалийн эзэн, ОХУ-ын тамирчин Екатерина Букина Чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнийн -76 кг-ын жингийн төрөлд алтан медаль хүртжээ. Тэмцээн Ром хотод болж байгаа юм.
ОХУ-ын тамирчин Туркийн тамирчин Ясемин Адарыг 4:3 онооны харьцаагаар ялжээ. Тэмцээнд Норвегийн тамирчин Иселин Мария Солхейм, Германы тамирчин Алин Роттер Фокен нар хүрэл медаль хүртсэн байна.
Өдгөө 32 настай тамирчин Букина Европын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа алтан медаль хүртэж байгаа нь энэ аж. Тэрбээр Рио-де-Жанейрод болсон Олимпын наадамд хүрэл медаль, Дэлхийн аваргын мөнгө болон хүрэл, Европын аваргын мөнгө болон хүрэл медалийн эзэн юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг