sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос Токиогийн олимпын эрх олгох тэмцээнээс бусад тэмцээнд холбооны зөвшөөрөлгүй оролцохыг хориглосон мэдэгдэл гаргажээ.
 
 
 
Уг мэдэгдэлд дурдсанаар, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоогоод байгаа энэ үед чухал ач холбогдолгүй тэмцээнд оролцохгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
 
 
 
Хэрвээ олимпын эрх олгох тэмцээнээс бусад тэмцээнд МЧБХ-ны зөвшөөрөлгүйгээр оролцсон тохиолдолд үүсэх аливаа шийтгэл, торгуулийн арга хэмжээг тухайн тамирчин болон албан байгууллага нь хариуцах болно гэдгийг онцлон анхааруулсан байна.
“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд таван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд гуравдугаар сарын сүүлчээр Ази тивийн бөхчүүдийн олимпын эрх олгох тэмцээн болох юм. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг