Мэргэжлийн сүмо бөхийн ирэх сарын нацү башёгийн банцүкэг олон нийтэд танилцуулжээ. Саяхан нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авч Японы сүмогийн холбооноос ирэх нацү башегийн нээлтийг хоёр долоо хоног хойшлуулж, тавдугаар сарын 24-нд болгосон билээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлыг ажиглан башёг үзэгчгүйгээр, эсвэл бүрмөсөн цуцлах талаар ярилцана хэмээж байсан ч Сүмо бөхийн холбоо банцүкэгээ зарлажээ. Нацү башёд Асанояама анх удаагаа озеки цолтой барилдах бол дараах 22 Монгол бөх энэ удаагийн башёд зодоглох тов гарчээ.
-Макүүчи Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын бөх, Жүрёо зиндаанд: Азүмарюү С.Тодбилэг, Чиёошома Г.Мөнхсайхан, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд тэргүүтэй долоон бөх, Макүшита зиндаанд: Сакигакэ Я.Баттүшиг, Кёкүсотэн Э.Энхманлай, Кагамио Б.Нанжид, Сэиро Өнөболд зэрэг дөрвөн бөх, Санданмэ зиндаанд: Ёошояама Анхбаяр, Саданохикари Д.Наранцогт, Гочозан Ууганбаатар, Даитэнма Н.Чинзориг, Хокүтэнкаи Г.Сүхбат, Дэванорюү Т.Тэмүүлэн зэрэг зургаан бөх тус тус барилдана.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
сумоч залусдаа амжилт хүсье
Sumo zodog shuudagtai boson yumuu? Tenegee
Ta byhendee bygded ni amjilt hysen erooe
Ta byhendee bygded ni amjilt hysen erooe
Ta byhendee bygded ni amjilt hysen erooe
Ta byhendee bygded ni amjilt hysen erooe
Монголын бехчуудын амжилт 1 л удаа томордог. дараа нь будаа болдог улгэр сумо-д ажиглагдаж байна.
банзүкэ нтрг нь бичээч ээ
Хэрэв энэ сард барилдаан болохгүй бол банзүкэ нь хэвээрээ үлдэх байх. Тийм үү? Тэрүнофүжи хурдан дээш гарч гэмтэлгүй байж хуучин цолоо эргүүлж аваасай, ёкозүна болоосой гэж найдлага тавьж сууна.Кирибаяма, Хошорюү мэтийн залуу бөхчүүд удахгүй юм дуулгах байх. Гандан бууршгүй хоёр их аварга, Тамаваши нар маань олимп хүртэл лавтай барилдаж алдар цолоо дуудуулсаар байх болтугай.
Монголын гэдэгт Хакүхо М.Даваажаргалын нэрийг битгий оруулж бай сэтгүүлчээ. Японы иргэн болсон гэдгийг санаж ав.