sonin.mn

Японд хамтарсан бэлтгэл хийж байсан Монголын паралимпын тамирчид цар тахлын улмаас тус улсад хөл хорионд орсон юм. Манай тамирчид Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тэндээсээ Арабын нэгдсэн Эмиратыг зорьж олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байсан.

 

 

Гэвч өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хаашаа ч явах боломжгүй болж, Японд амьдарч байв. Тэд чартер нислэгт багтаж, дөрвөн сарын дараа эх орондоо ирэхээр болжээ.

 

 

Манай паралимпын тамирчдын нутаг буцах зардлыг Японы Шизүока мужийн Яэзү хотын Засаг даргын Тамгын газар болон ард иргэд хандив цуглуулж өгсөн байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин