sonin.mn
МОСКВА. /La Gazzetta dello Sport/. Испанийн "Реал” багийн хагас хамгаалагч Лука Модрич одоо байгаа багтаа мэргэжлийнхээ замналын үлдсэн хугацааг өнгөрүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ. 
Өдгөө 34 настай тамирчин Модричийн гэрээний хугацаа 2021 оны зун дуусаж байгаа аж. Коронавирусний цар  тахлын улмаас түр зогсоогоод байсан улирал 6 дугаар сарын 12-нд эхэлж, Модрич 31 тоглолт хийхдээ 5 гоол оруулж, 5 гоолийн дамжуулалт хийжээ.
“Би дахин хоёр жил хөлбөмбөг тоглоно гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд мэргэжлийн замналаа “Реал” багтаа дуусгана гэж бодож байна. Гэсэн ч энэ бүхэн багаас хамаарна” гэж тэрбээр хэлсэн байна.
Модрич 2012 онд Их Британийн "Тоттенхэм" багаас “Реал” руу шилжжээ. Энэ багийнхаа бүрэлдэхүүнд байх хугацаандаа Модрич Испанийн цомын эзэн болж, Испанийн супер цомын болон УЕФА-гийн Супер цомын эзэн тус бүр 3 удаа болж байснаас гадна Аваргуудын лиг, Дэлхийн цомын аваргад тус бүр 4 удаа түрүүлж байжээ. Модрич 2018 онд “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг