Манай үндэсний бөхөд “хадны мангаа” нүүрлэжээ гэж хэлж болно. Тэр нь допинг. Жилийн жилд наадмын дараа заалттай юм шиг 2-3 бөх допингийн шинжилгээнд унасан тухай шуугих боллоо. Бүр нэг тэгж л тогтоосон шиг. Сүүлдээ наадмын түрүү үзүүр, бөхчүүд допинг хэрэглэсэн болж таардаг болов. Ер нь тэгж л байдаг юм, тэрний шээснээс тийм бодис илэрч гэнэ, нэг биш хэд хэдэн хориотой зүйл байсан юм байх гэх яриа дасал болчихлоо.
Энэ хэрээр Монголын уламжлалт өв соёлыг өнгөрсөн үед тээж ирсэн Үндэсний бөхийн маань нэр төр гутаж байна. Алсдаа наадам ч наадам биш болох янзтай. Сүүлийн жилүүдэд допингийн тухай яриагүй, тохиолдолгүй жил нэг ч байсангүй. Хэд хэдээрээ сэргээштэн болж, авсан цолоо хусуулж барилдах эрхээ хасуулдаг овлигогүй дүр зураг үндэсний бөхөд хар бараан түүх болж байна. Допингийн шинжилгээнд унагсадад тэр бүр жигд хандаж зохих шийтгэл ногдуулж байж чадсан уу гэвэл үгүй. Зарим нь цолоо авч үлдэж байлаа. Огт арга хэмжээнд ороогүй нь ч бий. Ингээд бүр ноднингоос хойш зүгээр нэг хэрүүлийн алим мэт хандлага ч бий болсон шүү. Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс хэд хэдэн төрлийн бодис илэрлээ гэхийн сацуу бүр их шуугисан бол одоо энэ тухай маргааныг шүүх Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо гэж шийдвэрлэсэн байсан. Гэтэл түүний түрүүг хүчингүй болгосон эсэх тухай аварга цолыг хураасан уу үгүй юу ямар ч мэдээлэл алга. Гэтэл энэ зуны наадмын дараа бас л гурван бөхөөс допинг илэрлээ гэв. Наадмын үзүүр бөх, аварга Н.Батсуурь олны хайртай бөх Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Бат-Орших нар “шалгалт”-д унав гэх. Н.Батсуурь аваргад чимэг нэмж Б.Бат-Орших улсын харцага цол хүртсэн. Тэднээс хамгийн түрүүнд шинжилгээнийхээ хариуг авсан аварга Н.Батсуурь тун даруухан байдал гаргаж ийм юм болсонд өргөн олон түмнээсээ уучлал гуйж бөхийв. Өнөөгийн улстөрчид шиг, улсын арслан Э.Оюунболд шиг өөрийгөө өмгөөлөх маягаар элдэвлэсэнгүй. Аварга хүний зангараг гаргаж чадлаа. Дараа нь улсын арслан Р.Пүрэвдагва бас шинжилгээний хариуг үзээд хэлэхдээ,
-Би олон жил шударгаар барилдаж ирсэн. Гэтэл бэртлээс ангид байж чадаагүй болохоор эм, тариа хэрэглэж л байсан. Тэрнээс биш би санаатайгаар тэр хориотой зүйлийг хэрэглээгүй. Надад тийм ухамсар, ёс зүй байхгүй гэж өчнө билээ. Б.Бат-Орших чимээгүй л байх юм. Тэгэхлээр допинг хэрэглэж гэж хэн нэгэнд буруу өгөх биш яагаад энэ допинг гэдэг юм үндэсний бөхөд минь шингэв, салшгүйгээр наалдчихав гэдгийг бодох хэрэгтэй болжээ.
Аварга, арслангуудын үг ярианаас үзэхэд өөрсдийн буруугаас биш бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд муу ажилладгаас болж байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Допингийн эсрэг үндэсний төв гэж бий гэдэг. Тэр байгууллага нь таг чиг ажиллагаагүй. Сүүлийн үед допингоос сэргийлэх ажил хийхээ больж. Аварга, арслан хоёрын ярианд ухуулга сурталчилгаа сүүлийн үед хийгээгүй л тухай үг сонсогдоно лээ.
Монголын Үндэсний бөхийн холбоо гэж хэрүүл, тэмцэлтэй 20-иод жил болж байгаа байгууллага байдаг. Тэд амжилт гэвэл наашаа, алдаа гэвэл цаашаа гэсэн юм ярьж суудаг. Жил бүр 2-3 хүн допингтой гэгдэж “жагсаалаас гараад” байвал үндэсний бөх маань юу болох юм бэ? Бөхчүүд тэр хорыг санаатай залгиад сууж байгаа гэвэл итгэмгүй юм. Бас Н.Батсуурь аваргын ярианд ч гарсан хэн нэгэн намайг хорлох гэсэн санаа байсан байх гэж. Э.Оюунболд ч тэгж хэлсэн удаатай. Чөлөөт бөхийн “олимпийн ганц найдвар” гэгдэж байсан тамирчин, дэлхийн аварга П.Орхон хүртэл “намайг хүн хорлосон” гэж байсан шүү дээ. Монголын бөхчүүд, тамирчдын хүрээлэл дотор олигтой яваа нэгнийгээ хорлодог бузар санаатнуд бий болсон гэж үү?
Хэрэв тийм бол тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага, багш дасгалжуулагчдын л алдаа болж таарна байх. Тэднээс яагаад бөхчүүд, тамирчид ёс суртахууны ийм доройтолд автав гэж асуух байна.
Нөгөө гэвэл нэгэнт л шинжилгээнд унасан хүмүүсийн асуудлыг сунжруулах нь буруу юм. Э.Оюунболдын маргаан нэгэнт шүүхээр эцэслэгдсэнээс эхлээд дүрэм журмын дагуу шийтгэлийг оноох нь зөв байх. Нэг харамсалтай юм санагдана. Тэр юу вэ? гэвэл аварга Н.Батсуурьгүй, арслан Р.Пүрэвдагвагүй барилдаан хойшид ямар байх вэ. Үзэгч түмэн энэ хоёрт хайртай нь үнэн.
Бичигч би л гэхэд нэг биш хүн “Дагвадоржийг барилдахаа байснаас хойш сүмо үзэхийг больсон” гэдэг шиг Н.Батсуурьгүй, Р.Пүрэвдагвагүй барилдааныг их үзээд баймгүй байна. Иймээс Монголын биеийн тамир, спортын байгууллагынхан худал, үнэн том ярьж хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр гэж ажлаа хэлбэрдэхээ зогсоож бөхчүүд тамирчдынхаа эрх ашигт үйлчлэх хэрэгтэй байна. Үндэсний гэсэн тодотголтой олон байгууллага үндсэн ажлаа хиймээр байна шүү дээ.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Өмхий орк бөхчүүдээр ажил хийлгүүл.
Энэ муу халтайсан хэдэн бөхчүүдэд юуных нь буруу байхав дээ. Эднээр ашиг олдог Бөхийн холбоотой хариуцлага ярих хэрэгтэй. Бөх биш бөхийн холбоо нь уучлал гуйдаг байх ёстой юм л даа. Одоо бөхийн холбооны удирдлагыг солих хэрэгтэй.
БҮГДЭД НЬ ТЭР ЭМИЙГ НЬ ӨГӨӨД БАРИЛДУУЛЧИХВАЛ ХЭЛ АМГҮЙ ЮМ БИШ ҮҮ ха ха хи хи
Явдаг жорлонгуудаар " төмөр зам " бариулдаггүй юм аа гэхэд ажлын талбайных нь дэргэд газар ухаад суулгачих - ажилчин залуус , охид эмс БААЖ байг ... Мэдээж ажил өрнөж байгаа газраа жорлон бариагүй л байгаа , тэр битгий хэл хөдөөгийн сургуулид өвлийн хүйтэнд ялгадсны мөсөн оргилд хүндэрч , аялал жуульчид өглөө босоод бмеэ хөнгөлөх " жинхэнэ " аялалд гардаг юм чинь - бөхчүүд шиг хэрэгтэй юм байхгүй ...
Зөв бичжээ.
Цэрэннадмид гэх АЦ АА!!! Юу гэх гэсэн СҮВ бэ чи??? кккк Оюнболдод илэрсэн тул шийтгэлийг нь оноох нь зөв, Батсуурьт илэрсэн ч гэсэн шийтгэл оноогоод хэрэггүй гэдэг чинь нэг л Логикгүй биана аа АЦ минь!!! Чи ингэж эргүүтэж байж наац ацаа дэлбэлүүлэв дээ хө. Ингэж эргүүтэх маягаар голоо зогоодог хөлсний бичээч юм ууу даа өөрөө!!! Эсвэл сүв нь томорсон Ацаа худалддаг арчаагүй амьтан уу??? Чиний наад ДОПИНГИЙН ХААН батсуурь чинь Оюунболдын өрөөсөн гарыг ч нугалж чаддаггүйг Монголчууд бүгд мэднэ за. ДОПИНГоор хоёр түрүүлсэн арчаагүй новшыг чам шиг ХОШНОГОНХ сүв хамгаалавал бүрл гутаана шүү дээ!
санжаадамбад 3 түрүүлснээр бодож цолыг нь нөхөн олго
Санжаа чинь жинхэнэ допингчин
Тэр допинг энэ тэрээ хэрэглээд барилдаач дээ. Угаасаа үздэг ч үгүй. Сул тавьчих
Цэрэннадмид чам шиг Сүвээр ХАЙРЛУУЛДАГ наад Батсуурь чинь ямар АЗГҮЙ эр вэ тэ кккк!!! Монголчууд ямар бөхөд хайртай яахыгаа чам шиг СҮВЭЭ зарж амьдардаг арчаагүй новшоор заалгахгүй!!
Допинг олон жил хэрэглэж дархан аварга болсон жижигхэн хүнийг яахуу? Допинг хүч нэмдэг байснаа хүн хорлох өрга болж өргөжсөн бололтой. Допингийн эсрэг үндэсний төв ичмээр сүртэй нэртэй новшнууд.
Допинг уугаагүй бөхийг наадамд барилдуулахгүй байх юм бол бүх асуудал шийдэгдэж нийтээрээ эн тэнцүү цэнгэн наадна.
Зөв
Допинг гэдэг юмыг анх баянмөнх оруулж ирсэн.Бөхийн холбооны дарга байсан өөрийн нутгийн найз бямбажавыгаа ашиглан яг Наадам болохоор 3 жил Цэрэнтогтох аваргыг гадаадад тэмцээнд явуулсан нэртэй "цөлж" байсан.Цэрэнтогтох аварга энэ хуйвалдааныг мэдээд шигшээ багаас гарсны дараа нас залуу хүчрэгдэхгүй аваргыг хаях гэж тухайн үеийн хяналтгүйг далимдуулан допинг хэрэглэж эхэлсэн юм.Генийн өөрчлөлттэй бордоогоор бордсон махны үүлдрийн үхэр шиг болчихсон зураг нь байж л байдаг.Хожим хүргэн нь болсон а.сүхбатад уулгаж тэр нь ард түмнийг доромжилж олон цол авсан. сүхбатын цолыг хурааж арга хэмжэ авахгүй байснаас болж хойч үеийн бөхчүүд энэ хорыг идэх болцгоосон.Одоо хэрэглэсэн буруутныг өөгшүүлж бусад байгууллагыг буруутгах санаатай байгаа энэ цэрэннадмид мэтийн өөгшүүлэгчид маш их хор уршиг болж байгаа.Хөлсөөр бичдэг новш ч байж мэднэ. Допинг хэрэглэвэл өмнөх бүх амжилтыг хүчингүй болгон тэмцээнд орох эрхийг нь 5 жилээр хасдаг болох шаардлагатай.
Бөхчүүд гэсэн мангар юмнуудад бүгдэд нь жигд чөлөөтэйгөөр тэр допинкийг нь өг өө.Яахав аль нэг нь л түрүүлнэ биз. Допинкоо уугаад явж л байг, бид хэн ялахыг нь харах учир допинкдуулаад бай.