Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ФИБА/-ноос зохион байгуулсан анхдугаар ур чадварын ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын 17 насны хөвгүүд өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас шагналаа авлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр баг тамирчдад баяр хүргэж, сагсан бөмбөгийн спорт Монголд хурдацтай хөгжиж байгаад талархал дэвшүүлж улам их амжилт хүссэн юм.
ФИБА-гаас дэлхий нийтийг хамарсан “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбоотой 17 насны сагсанбөмбөгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсан. Харин тус тэмцээнийг нөхөж цахимаар ур чадварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.
Энэхүү ур чадварын ДАШТ-д Монголын баг Ази тивийн бүсэд өрсөлдөн эрхээ авч Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн билээ. Монголын хөвгүүдийн баг өөрсдийн амжилтаа тус тэмцээнд гурван удаа шинэчлэн тогтоож Дэлхийн анхдугаар ур чадварын тэмцээний аваргаар тодорсон юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Залуустаа баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай. Улам өндөр болоорой.
La sonrisa y una canciуn. ( other version ) El torrente resplandece en las aguas luminosas, el canto de las aves en el cielo cristalino invita a los pastores a pasar por los senderos olvidando los problemas... Francesco Sinibaldi
bayar hurg;'e duu nartaa. Undur baina shuu 17toi huuhduud gehed
Хичээн чармайж эх орныхоо нэрийг дуурсгасан хөвгүүдэд баярлалаа.Баяр хргэе.Хөдөлмөр хүнийг бий болгосон.Хөдөлмөр тамирчныг ч амжилтанд хүргэдэг. Улам чармайж ур чадвараа хөгжүүлэн эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд олонтоо дуудуулаарай.
mundag
Баяр хүргэж, амжилт хүсье.