sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Коронавирусний вакцин бэлэн болоогүй байсан ч Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах боломжтой хэмээн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Олимпын наадмыг зохион байгуулах хороо, Японы Засгийн газар, Токио хотын эрх баригчид, Олон улсын олимпын хорооны зохицуулах комисстой видео бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна.
 
 
 
“Спортын ертөнцөд бид удаанаар боловч буцалтгүйгээр эргэн орж байгаа билээ. Спортын янз бүрийн төрлүүдээр болдог олон тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж эхлээд байна. Энэ нь вакцингүйгээр тэмцээнийг зохион байгуулах нь аюулгүй байх боломжтой гэдгийг харуулж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.
 
 
 
Түүнчлэн ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин ирэх оны эхний хагас жилд гарч магадгүйг Т.Бах цохон тэмдэглэв. Токиогийн олимпын наадам 2020 оны зун болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулагдахаар болсон юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин