sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал аваргын монгол гэр Токиогийн олимпын наадмын Монгол Улсаа сурталчилна.
Энэхүү монгол урчуудын бүтээсэн 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг тун удахгүй Япон улс руу зөөвөрлөх юм байна. Харин уг чамин хийцтэй монгол гэр Монголын үндэсний олимпын хорооны дэргэд барьсан байгаа бөгөөд Токиогийн олимпыг угтаж хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд тус гэрийг Токио цамхагт барих юм.
 
 
 
Монгол үндэсний урлаг, соёлын бахархал болсон энэ гэрийн тооно болон баганан дээр Бөртө чоно, Гоо маралаас улбаасан гэдгийг суурь болгож босгосон Чингис хаан Нэгдсэн Их Монгол Улсаа байгуулсныг бэлгэдлийг тод илэрхийлж чимэглэсэн сийлбэртэй юм байна.
 
 
Мөн Их хааны түүхэн замналын эхлэлийг найман шарга мориор дүрсэлж, их гүрэн улсаа байгуулахад үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайдуудыг уг тоононд багтаажээ. Тоононы төвд улсын дээд захирагч Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрслэгджээ. Тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулжээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг