sonin.mn
“Presidents cup” олон улсын даамын цахим блиц тэмцээний эхний цуврал явагдаж дүнгээ гаргажээ. Нээлттэй ангиллаар зохион байгуулсан дэлхийн шилдгүүдийг хамруулсан уг тэмцээнд 99 даамчин бүртгүүлсэн бөгөөд манай улсаас олон улсын их мастер Б.Мишээл, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар тоглож байна.
 
Швейцар системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад тэргүүн байрт Чейх Садибу Дрэйм 12 оноогоор шалгарчээ.
 
Дэд байрт Б.Мишээл 11 оноогоор эрэмбэлэгдсэн бол Питер Стейлен мөн 11 оноо авч эхний гурван байрыг эзэллээ. Спортын мастер Ц.Эрдэмбилэг 10 оноогоор долоодугаар байр эзлэн шалгаруулалтын 40 оноо цуглуулсан бол ДДХМ Ц.Сүхбат найман оноогоор 35 дугаар байранд оржээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин