ММСУХ-ныхон тун удахгүй нэгэн сонирхолтой уралдаан зохион байгуулах гэж байна. Тодруулбал тэд Монголд анх удаа 3000 морины уралдаан зохион байгуулж түүнийгээ Гиннесийн номонд бүртгүүлэх гэнэ. Дэлхийн Гиннесийн холбоо ч үүнийг зөвшөөрөөд байгаа аж.
Дэлхийн дээд амжилт тогтоох энэхүү уралдаан найм дугаар сарын 17,18-нд болох бөгөөд энэ үеэр үндэсний дээл хувцсаараа гангарсан 10000 морьтонг жагсааж мөн Геннисийн номонд бичүүлэх аж. Ингэснээрээ Монгол Улс нэг дор хоёр амжилтаар Геннисийн номонд бичүүлэх боломж бурдэнэ гэсэн үг.
Дашрамд сонирхуулахад 2006 онд Колумб улсад 8233 морьтон жагсаж Геннисийн амжилтанд бүртгүүлж байсан бөгөөд үүнийг морьтон монголчууд эвдэхээр зэхэж буй нь энэ. Түүнчлэн "ММСУХ-ныхон монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгүүлэхээр төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл Дэлхийн адууны баярын өдөр монгол адуу адууны үүлдэрт нэгдэх болно" хэмээн ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ярьсан.
Мөн тэрээр "ММСУХ-ныхон энэ сарын 24-нд болсон Удирдах ажилтны III зөвлөгөөнийхөө үеэр даага, шүдлэн, хязаалан насны морь унадаг унаач хүүхэд долоо буюу түүнээс дээш настай, азарга, их морь, соёолон насны морьдыг ес буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулах саналыг Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулахыг санал болгосон.
Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тухайд уяач, морины эзэн, эцэг эхчүүд харилцан адил хариуцлага хүлээхээр тусгах хэрэгтэй" хэмээн онцолж байсан.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл0
Neg dor hamgiin olon hyyhed ersdeld oruulsan geed orchihov doo!
ЭРЛИЙЗ МОРЬДЫГ ҮРЖҮҮЛЭХЭЭ БОЛЬЁО, ГАГЦХҮҮ МОНГОЛ МОРЬД Л МОНГОЛЫН ЦАГ АГААРЫГ ТЭСВЭРЛЭЖ ГАРДАГ ЧАДВАРТАЙГААР БАЙГАЛЬ ЭХ БҮТЭЭСЭН ЮМ
ёоо ёоо энэ монголууд гинэс юнеско гэж гүйхээ больмоор юм аа. тэр Гинэст чинь хамгийн хол нусаа нийсэн, хамгийн чанга унгасан, хамгийн удаан үнсэлдсэн гэх мэт инээдмийн юм дансалдаг угтаа хошин шогийн ном шүү дэ:)
mongol moriig pony yyldert oruuldag yum baina lee shyy.bidenii baharhal busddiin ineed tohuu