2020 оны олимпоос чөлөөт бөхийн төрлийг хасаж магадгүй гэсэн шийдвэрийн дараа улс орнууд эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлсээр байна. Olympic Wrestling" буюу "Чөлөөт бөхөө аваръя" арга хэмжээний хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотын Төв галт тэрэгний буудалд тавдугаар сарын 15-нд чөлөөтийн шилдгүүдийн халз барилдаан болжээ.
 
АНУ, ОХУ, Иран улсын тамирчид хүч үзсэн байна. Нью-Йорк хотын галт тэрэгний Төв буудалд болсон АНУ, ОХУ, Иран улсуудын чөлөөтийн шилдгүүдийн халз барилдаанд АНУ-ын баг ОХУ-ыг 8:1 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Энэхүү халз барилдаанд ОХУ-ын Саба Хубежтыг дийлсэн АНУ-ын бөх олимп дэлхий аварга Ж.Барроуз 53 дахь завсаргүй ялалтаа авлаа.
 
 
Эх сурвалж: "Ганзам" сонин